• Өнөөдөр 2026-09-27

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН 27 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЖЭЭ

   “Шинэ мэдлэг, шинэ технологи, шинэ ирээдүй” уриан дор зохион байгуулж буй “Эрүүл мэндийн технологи” олон улсын үзэсгэлэн өнөөдөр буюу есдүгээр сарын 25-нд М Банк Арена-д 27 дахь жилдээ эхэлжээ.

   Тус үзэсгэлэн есдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд үргэлжлэх юм. Энэ жилийн үзэсгэлэнд Монгол Улсаас гадна найман орны эрүүл мэндийн салбарын 30 орчим үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, эмнэлэг, байгууллага оролцжээ.

   Оролцогчид эрүүл мэндийн салбарын шинэ техник, технологи, эмнэлгийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, дэвшилтэт шийдлүүдээ танилцуулж байгаа бөгөөд салбарын мэргэжилтнүүд харилцан туршлага, мэдээлэл солилцох боломж бүрдэж байгаа аж.

 
 
 

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН 27 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188