• Өнөөдөр 2026-09-20

Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ

   Томуугийн эсрэг улирлын вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ. Тодруулбал, 2026 оны есдүгээр сарын 18-ны байдлаар зорилтот бүлгийн 245,108 хүн томуугийн эсрэг вакцинд хамрагдсан байна. Улаанбаатар хотын хэмжээнд вакцинжуулалтын хамралт 53.8 хувьтай байгаа бол орон нутагт 42.3 хувьтай байна.

  Нийслэлийн дүүргүүдээс вакцинжуулалтын хамралтаар:

1. Сонгинохайрхан дүүрэг – 67.0 хувь

2. Хан-Уул дүүрэг – 62.5 хувь

3. Багахангай дүүрэг – 57.6 хувь

  Аймгуудаас:

1. Сэлэнгэ – 58.6 хувь

2. Дорноговь – 58.3 хувь

3. Архангай – 56.9 хувь

4. Ховд – 54.4 хувь

5. Орхон – 52.4 хувь

   Томуугийн улирлыг угтан дархлаажуулалтын ажлыг идэвхтэй зохион байгуулж буй аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, эмч, сувилагч, эцэг эх, асран хамгаалагчид болон иргэдэд талархал илэрхийллээ. Харин бага насны хүүхдийн вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэх шаардлагатай хэвээр байна.

  Улаанбаатар хотын бага насны хүүхдийн вакцинжуулалтын хамралт:

- 6 сар–1 нас – 22.4 хувь

- 1–2 нас – 21.9 хувь

- 3–6 нас – 61.3 хувь

   Ялангуяа 6 сартайгаас 2 хүртэлх насны хүүхдийн томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байна.

 


Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188