Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн алба болон АШУҮИС хамтран “Эм зүйн зохицуулалтын орчин үеийн чиг хандлага-2026” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр буюу есдүгээр сарын 17нд зохион байгуулжээ.
.jpg)
Хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбаяр, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн албаны дарга Гжегож Чессак болон тус улсын холбогдох байгууллагын төлөөлөл, эм ханган нийлүүлэх байгууллагуудын төлөөлөгчид оролцжээ.
.jpg)
Хурлыг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбаяр " Өнөөдөр нэгэн зорилгын дор цугларсан эмийн салбарын эрдэмтэн мэргэд, багш, судлаач, зочид, төлөөлөгч нартаа талархал илэрхийлье. Дэлхий дахинд эрүүл мэнд, эм зүй, технологи хурдацтай хөгжиж, шинэ эм, эмнэлгийн хэрэгсэл, инноваци, шинэ арга, хандлага тасралтгүй бий болж байна. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050” хөтөлбөрийн хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын агентлагийг байгуулах, эмийн импортыг бүрэн цахимжуулах, чанарын лабораторийг бэхжүүлэх, экспортыг дэмжих, эмийн чанар, аюулгүй байдлыг хангах зэрэг маш олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд эрүүл мэндийн салбар тэр дундаа эмийн салбарт дэвшил авчрах санамж бичгийг байгуулсан. Энэ хүрээнд өнөөдөр Польш Улсаас эрдэмтэн, мэргэд ирж олон улсын хурлыг хамтран зохион байгуулж байна. Монгол, Польш Улсын хамтын ажиллагааны хүрээнд уламжлалт анагаах ухааныг орчин үеийн дэвшилтэт технологид суурилан хөгжүүлэх, эмийн чанар, аюулгүй байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталгаажуулах, эмийн үйлдвэрлэлийг дэмжих замаар экспортын орчинг дэмжих таатай орчин бүрдэнэ гэж харж байна" гэв.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэгийн мэдээлснээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд тус газар болон Польшийн Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн алба хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд уг санамж бичгийн хүрээнд хоёр улсын эмийн зохицуулалт, хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх таван жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна.
Мөн тэрбээр “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн алба хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын эмийн зохицуулалт, хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх таван жилийн хамтын ажиллагааны төлөвийг баталсан. Энэ хүрээнд бид олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна. Хурлын үеэр бид Польш Улсын сайн туршлагаас суралцахаас гаднаа тус улсын эрдэмтэд бидний уламжлалт анагаах ухааны хөгжилд үзүүлж буй хувь нэмрийг судалж байна. Орчин үед эм зүйн салбар маш хурдацтай хөгжиж байна. Бүгд Найрамдах Польш Улс бол Европын холбооны гишүүн улс учраас бид олон улсын зах зээлд уламжлалт эм, түүхий эдээ олон улсад гарахад нэг алхам урагшилж байна. Үүнээс гадна хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцөө бэлтгэх, хоёр улсын эмийн зохицуулалтын байгууллагуудын харилцааг бэхжүүлж, олон улсын сайн туршлага, зохицуулалтын шилдэг практикийг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм" гэжээ.
.jpg)
Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газрын дарга Гжегож Чессак хэлэхдээ, хоёр байгууллага санамж бичиг байгуулснаас хойш нэг жилийн хугацаанд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, туршлага солилцох, харилцан суралцах чиглэлээр олон ажил хэрэгжүүлснийг онцолжээ.
Тэрбээр “Манай хоёр байгууллага нь санамж бичиг байгуулсан сүүлийн нэг жилийн хугацаанд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, туршлагаа хуваалцах, харилцан суралцах зэрэг маш олон ажлыг хийж байна. Үүний хамгийн том ажлын нэг нь өнөөдрийн олон улсын эрдэм шинжилгээний хурал юм. Эдгээр өдрүүдэд бид Польш болон Монгол Улсын нийтлэг тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, бие бинийхээ ололт, амжилт туршлагаас суралцах болно. Монгол Улсын уламжлалт анагаах ухаан ялангуяа уламжлалт эмийн бүтээгдэхүүн бидний хэлэлцүүлгийн чухал сэдэв болж байгаад би маш их баяртай байна. Монголын уламжлалт анагаах ухаан нь олон мянган жилийн настай, уламжлалтай. Тиймээс Европын холбооны 27 орны сайн туршлага, дадлагыг та бүхэнд мэдүүлэх, монголын уламжлалт анагаах ухааныг тэдэнд таниулах нь миний хамгийн том зорилго” гэжээ.

Хурлын үеэр эмийн зохицуулалтын шинэ чиг хандлага, эмийн чанар, аюулгүй байдал, уламжлалт эмийн бүтээгдэхүүний зохицуулалт, олон улсын сайн туршлага болон эмийн салбарын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийн талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
.jpg)
| “Эм зүйн зохицуулалтын орчин үеийн чиг хандлага-2026” олон улсын хуралд 180 гаруй төлөөлөгч оролцжээ |
|
ЭНН ЛАМОТТ "БАЛИАР НООРОГ"
2026-09-18 13:56:24
“Эм зүйн зохицуулалтын орчин үеийн чиг хандлага-2026” олон улсын хуралд 180 гаруй төлөөлөгч оролцжээ
2026-09-18 13:42:37
Монгол, Люксембургийн эрүүл мэндийн түншлэлийн 25 жилийн үр дүнг танилцуулжээ
2026-09-18 13:03:08
Гадаад улсад оргон зайлсан 37 этгээдийн байршлыг тогтоож, Монгол Улсад авчирчээ
2026-09-18 12:29:15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх залуу офицеруудын төлөөлөлтэй уулзжээ
2026-09-18 11:57:20
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-18 11:33:26
ЗОГСООЛ БУЛААЛДАН МАРГАЛДАЖ, 47 НАСТАЙ ЭРЭГТЭЙГ ХУТГАЛЖЭЭ
2026-09-18 11:17:35
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Баянхонгорын 14 сум, зургаан албыг хамруулжээ
2026-09-18 11:03:09
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
2026-09-18 10:55:08
Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар таеквондо-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-18 07:16:35
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-18 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Таныг өнөөдөр юу хүлээж байна вэ
2026-09-18 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээрр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-09-18 06:00:00
Ажил үйлсээрээ амжилт гаргасан залуу офицеруудыг шагнаж урамшуулжээ
2026-09-17 17:44:04
МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-17 17:13:30
SpaceX компани Starship пуужинг тойрог замд оруулах анхны туршилтаа есдүгээр сарын 22-нд хийнэ
2026-09-17 11:52:41
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй шүүгч, өмгөөлөгч, судлаачийн анхааралд
2026-09-17 10:11:01
Монголын эмэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын эхний ялалтаа авлаа
2026-09-17 08:54:53
ӨР ЗҮРХНЭЭС УЯАТАЙ ӨВӨРМОНГОЛ
2026-09-17 07:00:00
2026-09-17 06:57:45
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-17 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-09-17 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |