УОК-оос орон нутгийн иргэдийг энэ сарын 1-10-ны хооронд хотоос гаргах шийдвэр гаргаж, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-нөөс коронавирусийн илрүүлгийн шинжилгээ авч эхэлсэн. Шинжилгээний хариугаа иргэд 119.мн сайтаас авахаар зохицуулалт хийсэн ч уг сайт ажиллахгүй, хариу удаж гарах, шинжилгээ өгөөгүй байхад хариу ирсэн зэргээр олон иргэнийг бухимдуулсан юм. Харин 119.мн сайтыг хийсэн “Интерактив” компанийнхан “ЭМЯ-тай ойлголцолд хүрээгүйн улмаас сайт доголдсон” хэмээн тайлбар өгсөн. Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-119.мн сайт олон асуудал дагуулсаар ирсэн. Анх энэ сайтыг яагаад ажиллуулах болсноос яриагаа эхэлье?
-Коронавируст халдварыг анх дотоодод алдсан үеэс эхлэн энэ сайтыг ажиллуулсан. Тэр үед массын шинжилгээ хийж эхэлсэн учир иргэд рүү чиглэсэн хялбар үйлчилгээ байх ёстой юм байна гэж үзээд, 119.мн сайтыг орон нутгийн иргэдэд чиглэсэн, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, сорьцын хариуг тэр дор нь гаргаад, сайтаар хариуг нь дамжуулахад зориулсан систем бий болгосон. Улмаар хот хооронд зорчих хөдөлгөөнийг нээж, арваннэгдүгээр сарын 20-нд бүртгэл эхэлсэн. Үүний дараа коронавирусийн илрүүлгийн шинжилгээг зөвхөн PCR-аар авна гээд 29-нд авч эхэлсэн. Орон нутгийн иргэдээс шинжилгээ авах тухай шийдвэр нь арваннэгдүгээр сарын 26-нд гарсан.
119.мн сайт, энэ системийг “Интерактив” компани 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн хариуцаж, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэргийн нөөцтэй холбоотой бүх зүйлийг хийж байсан. Тэр үедээ иргэдэд биш, төрийн албан хаагч нарт зориулсан систем байлаа. Ингээд “Интерактив” компанид суурь бүтэц, программ хангамж нь бэлэн байгаа юм чинь хувиргах санал тавьсан. Тодруулбал, хот хооронд зорчих хөдөлгөөн нээх шийдвэр гарснаас хойш хоёрхон өдрийн дотор 119.мн сайтын хот хоорондын хүсэлтийн цонхыг нээсэн. Үүнтэй зэрэгцээд нийслэлд түргэвчилсэн оношлуураар массын шинжилгээ авч байсан үе таарсан. Тийм учраас манай компанийн хувьд цаг хугацаа давчуу байсан учир аюулгүй тогтвортой байдалд хүрч ажиллаж чадаагүй.
119.мн сайтад 28 мянган хүнээс гомдол ирсэн
-Шинжилгээний хариугаа авч чадаагүйн улмаас орон нутаг руугаа буцаж чадалгүй гацсан олон иргэн байсан. 119.мн сайт яагаад доголдсон юм бэ?
-119.мн сайт хэвийн ажиллаж байсан. Харин өгөгдөл оруулж, шивэлт хийж буй хүмүүс амжихгүй байсан учраас гацсан. Тухайн иргэн эмчид үзүүлэхэд эмч иргэнийг бүртгэж авах ёстой. Дээр нь шинжилгээний хариу гарангуут сайтад шивэлт хийж оруулна. Үйлдэл нь бол их амархан. Гэхдээ маш богино хугацаанд нэгэн зэрэг асар олон шинжилгээний хариу орж ирсэн. Тухайлбал, ХӨСҮТ 118 мянган хүний шинжилгээний хариу оруулж, дата менежмент хийхэд хүндрэл гарсан. Иргэдийн шинжилгээнд дарагдсан учир хүлээх тохиолдол гарсан. Тийм учраас 119.мн сайтад гомдол, санал хүсэлтийн цонх нээсэн. 28 мянган хүнээс гомдол ирсэн. Тэднийг нэгийг нь ч үлдээлгүй шийдвэрлэсэн. Шинжилгээний хариу оронгуут гомдол хаагдаж эхэлсэн. Арваннэгдүгээр сарын 29-нөөс эхлэн хот хооронд зорчих иргэдийн шинжилгээ, Дархан, Сэлэнгэ аймгийн гэх мэт 340 мянган хүний шинжилгээний хариу гарсан. Асар их ачаалал авсан учир 11 мянган хүн гомдол гаргасан. Тайлж унших боломжгүй бичсэн тохиолдлуудыг УБЕГ-тай хамтран нэрээр нь тулгаж, шинжилгээний хариуг нь өгсөн. Тэгэхээр 119.мн сайт ажиллахгүй байна гэдэг утгаараа биш, үүний цаана оруулж байгаа өгөгдөл нь удаан процесстой байсан нь л гол асуудал.
-Шинжилгээний хариу 72 цагтаа багтаж гараагүй, мөн шинжилгээ өгөөгүй хүмүүст “сөрөг” гэсэн хариу ирсэн тохиолдлууд гарсан. Энэ нь коронавирусийн сорьцын шинжилгээ үнэхээр баталгаатай эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Тэгэхээр энэ асуудал шивэлт хийж буй эмчтэй холбоотой юу. Аль эсвэл сайтын доголдолтой холбоотой юу?
-Оруулж байгаа хүмүүст ч, программ хийж байгаа компанид ч алдаа гарсан байх. Тухайлбал, 72 цагийн дотор шинжилгээний хариу олгох ёстой байтал маш олон шинжилгээ давхардсан учир цагаасаа хоцорсон. Зөвхөн 119.мн сайтаас болоод хоцорсон зүйл биш юм. ХӨСҮТ дээр коронавирусийн сорьц нь дугаарлагдсан байсан. Маш олон төрлийн алдаа гарсан. Жишээ нь, орон нутаг руу буцах иргэдээс шинжилгээ авсан хамгийн эхний өдөр сайтаар дамжуулж цаг авсан иргэдийн 50 хувь нь л ирсэн. Үлдсэн 30 хувь нь арваннэгдүгээр сарын 29-нд цаг авсан хүмүүс биш, хоёр гурван хоногийн дараа шинжилгээ өгөхөөр цаг авсан хэрнээ дугаар дайрсан. Тэгвэл үлдсэн 20 хувь нь бүртгэлгүй иргэд байсан. Өөр хүний регистрээр, худлаа хэлж дугаарласан иргэн олон байсан. Тэр үед би бүртгэл дээр нь ажилласан. Гэтэл регистрээр бүртгэл нь гарч ирэхгүй байхад “Би бүртгүүлсэн. Чи энийг хар” гээд фэйсбүүкийн пост харуулж байгаа юм. Тэгээд авсан цаг, бүртгэлээр нь хайгаад үзэхээр огт өөр хүн гараад ирсэн. Энэ мэт хүмүүс олшроод, бүртгэл хийх процессийг улам удаашруулсан. Аль аль талаасаа болж бүтэхгүй зүйл олон гарсан. 119.мн сайтыг хийсэн компани нь “Интерактив”, зохион байгуулж байгаа газар нь Эрүүл мэндийн яам.
-“Интерактив” компанийн зүгээс “ЭМЯ-тай ойлголцолд хүрээгүйн улмаас доголдол үүссэн” гэсэн тайлбар өгсөн. Энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Ойлголцол биш, зүгээр л итгэлцэл дутсан байж магадгүй. “Интерактив” компанийн систем унасан. Систем унасан ч гэлээ бид бүртгэлээ заавал хийх ёстой. Тиймээс шинжилгээ өгч байгаа иргэдийн регистрийн дугаарыг ямар ч зүйлээс хамааралгүй бүртгэх ёстой гээд “Excel” дээр бүртгэсэн. Систем хоёр удаа доголдсон. Эхнийх нь өглөөний 06:00-14:00 цаг хүртэл унасан. Тэр хооронд системээ хараад суулгүй бүртгэлээ хийж л таарна. Дараагийн өдөр нь мөн л доголдсон. Тэгэхээр зөвхөн “Интерактив” компанийн өнцгөөс харж болохгүй. Энэ компанийн яриад байгаа шиг зүйл болоогүй. “Интерактив” компани өөрөө тийм ч мундаг байгаагүй. Яагаад гэвэл систем унасан нь үнэн шүү дээ. 119.мн сайт нам гацаад, уначихсан. Монголчууд бүгдээрээ л харсан. Тэгэхээр энэ асуудалд өөрсдийгөө өмөөрч байгаа нь зөв байж болох ч систем унасан нь үнэн шүү дээ.
-Одоо 119.мн сайт ямар ч асуудалгүй, хэвийн ажиллаж байгаа юу?
-Хоёр удаа унаснаас хойш нэг ч доголдоогүй. Асуудалгүй ажиллаж байгаа. Шинжилгээний хариуг ЗӨСҮТ маш хурдан оруулж байсан. Харин ХӨСҮТ удаан ажилласан нь үнэн. Гэтэл иргэд 119.мн сайт ажиллахгүй байна гэж яриад байдаг. Бодит байдал дээр өгөгдөл оруулж байгаа субьект нь удаашрахаар 119.мн сайт руу бүх бурууг тохож байсан.
| Т.Бат-Эрдэнэ: 119.мн сайтыг хийсэн “Интерактив” компанийнхан тийм ч мундаг байгаагүй |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |