Хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед иргэд буруу хооллолтыг хэвшил болгож байна. Үүнтэй холбоотойгоор Дүрс оношлогооны тэргүүлэх зэргийн эмч, магистр Б.Наранцэцэгээс сүүлийн үед иргэд ходоод, дотрын ямар өвчнөөр ихэвчлэн өвдөж байгааг тодрууллаа.
-Хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд цагийг гэртээ өнгөрөөж байна. Үүнтэй холбоотойгоор буруу хооллолтын улмаас ходоод, нойр булчирхайгаа өвтгөж буй байдал хэр их ажиглагдаж байна вэ?
-Хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын үед манайх үйл ажиллагаагаа явуулсан. Тэр хугацаанд үйлчлүүлж байгаа иргэдийн дийлэнх нь буруу хооллолтын улмаас нойр булчирхай нь зовиурлаж, өвдсөн шинж тэмдэгтэй байсан. Хүмүүс ажилдаа явж байхдаа гэртээ байгаа шигээ байнга хоол идэхгүй. Мөн ажил хийж байгаа учир хөдөлгөөнтэй байдаг. Ер нь хөдөлгөөн хийж байж хоолоо шингээж, калорио шатааж байдаг. Гэтэл хөл хорионы үед иргэд ихэвчлэн хөдөлгөөнгүй байгаа дээрээ хүнд төрлийн гэж болох хоол идэж байна. Ялангуяа, өвлийн идэшний цагтай холбоотой хурц мах, дотор өөх зэрэг мах их хэмжээгээр идэж байна. Чанасан мах, мах ихтэй хоолныхоо дараа аарц уух зэргээр сүүн бүтээгдэхүүн мах хоёрыг хольж хэрэглэдэг. Улмаар нойр булчирхайгаа өвтгөх, өвчлөлөө сэдрээх тохиолдол ажиглагдаж байна.
Ерөнхийдөө ходоодны шарх, үрэвсэл зэргээр голцуу өлөн явдаг хүмүүс өвчилдөг. Хамгийн гол нь хооллолтын дэглэм, хэрэглээгээ хянаагүй, дээрээс нь хөдөлгөөнгүй байгаатай холбоотойгоор нойр булчирхайгаа өвтгөсөн, сэдрээсэн хүн олноороо ирж байна. Ялангуяа, цөсний чулуутай хүмүүс буруу хооллолтын улмаас өвчнөө сэдрээж байна.
-Тэгэхээр энэ өвчлөлөөс яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Энэ тал дээр анхаарах нь зуун хувь иргэнээс шалтгаалдаг. Хоол хүнсээ л зөв тохируулах нь чухал. Хөдөлгөөн багассан үед хооллолтоо мөн багасгах ёстой. Гэтэл эсрэгээрээ их идээд, түүнийгээ хөдөлгөөн хийж шингээхгүй байх талууд ажиглагдаж байна.
Хүн өглөө хоолоо сайн идээд, өдөр дунд зэрэг, орой бага идэх ёстой. Ялангуяа хөдөлгөөнгүй байгаа энэ үедээ оройн хоолоо эрс багасгах ёстой. Зохицуулаагүй тохиолдолд нэгдүгээрт, жин нэмнэ. Хоёрдугаарт, нойр булчирхай болон бусад дотор эрхтэн өвчилнө. Мөн хөдөлгөөний дутагдлын улмаас маш олон өвчин үүсдэг.
-Энэ өвчлөлийн үед хүний биед ямар шинж тэмдэг, зовиур илэрдэг вэ?
-Юун түрүүнд хоол шингэхгүй байх, гэдэс дүүрэх, цанхайх, ам гашилж, цээж хорсох, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зарим тохиолдолд тос, өөх ихтэй хоол идвэл гүйлгэнэ, зарим нь эсрэгээрээ өтгөн хатна. Гэтэл иргэд “Би гүйлгэчихээд байдаг юм” гээд тоохгүй явж л байдаг. Тэр нь нойр булчирхай архаг өвдөж, хоолоо шингээхгүй байна гэсэн үг.
-Ходоодны өвчлөл бусад эд эрхтэнд ямар нөлөө үзүүлдэг вэ?
-Ер нь бол ходоодны өвчлөл бусад эрхтнийг бодвол маш хурдан өвдөж илэрдэг. Тийм учраас иргэд өвчлөлөө хүндрэхээс өмнө зовиур илрэнгүүт нь арга хэмжээ авах боломжтой. Зовиур илрэх үед нь заавал эмчид үзүүлж байх хэрэгтэй. Өвчлөл нь хүндэрвэл цус алддаг, цоорол үүсдэг. Цоорол үүсвэл хагалгаа хийх шаардлага үүсч, илүү хүндрэл бий болно. Гэх мэтээр бусад өвчний суурь болдог хор уршигтай.
-Зөв хооллолтын горим руу яаж шилжих вэ?
-Хүн болгонд ижилхэн хоол зохихгүй. Тиймээс өөрийгөө сонсож, мэдэрч хоолло гэдгийг орчин үед зөвлөж эхэлсэн. Сонсож хоолло гэдэг нь ходоодны хүчил ихтэй хүн шүлтлэг хоол, хүчил багатай хүн эсрэгээрээ хүчиллэг хоол идэхийг хэлнэ. Кальци, магни, цахиур, төмөр ихтэй хоол шүлтлэг байдаг. Тийм учраас заавал дотрын эмчээс зөвлөгөө авч, өөртөө зохицсон хоол хүнс хэрэглэх ёстой. Аливаа хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгална гэдэг нь тухайн бүтээгдэхүүнийг муудахаас сэргийлэх бодис хийсэн байдаг. Тэр бодисууд нь сүүлийн үед хавдар үүсгэх магадлал өндөр байна. Ер нь бол улаан хоолой, ходоодны хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд архи, тамхи, давс гурваас татгалзах хэрэгтэй. Мөн хэт халуун хоол идэхээс татгалзана.
Транс буюу хиймэл тосонд хайрч, хуурсан бүтээгдэхүүн, түргэн хоолны газруудын хоол, хийжүүлсэн ундаа, бэлэн гоймон зэрэг нь буруу хооллолтод орно. Зөв хооллолт гэдэг бол аньс, нэрс, чацаргана зэрэг органик бүтээгдэхүүн, монгол малын мах, цагаан идээгээ хэрэглэхийг хэлнэ.
| Буруу хооллолтын улмаас НОЙР БУЛЧИРХАЙН ӨВЧЛӨЛ нэмэгдэж байна |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |