Багануур дүүргийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Тус дүүргийн Засаг дарга Г.Дамдинсүрэн “Багануурчууддаа яаралтай хүргэх мэдээ байна. Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр коронавирусийн халдвар авсан байж болзошгүй нэг сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ рүү явуулсан пи си ар шинжилгээний хариу батлагдаж ирлээ. Үндсэндээ Багануур дүүрэгт коронавирусээр өвчилсөн нэг тохиолдол бүртгэгдлээ” гэв. Ингэснээр тус дүүрэгт цар тахлын халдвар бүртгэгдэж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн иргэн Багануур дүүрэгт очиж, иргэдийн хэлж заншсанаар “13-ийн эмийн сан” хэмээх байгууллагыг ажиллуулдаг хоёр хүнтэй уулзсан гэх мэдээлэл байгаа юм.
ШУУРХАЙ: Багануур дүүрэгт коронавирусийн нэг тохиолдол бүртгэгдлээ |
|