Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаар ахлуулсан ажлын хэсэг болон тус аймгийн онцгой комиссын гишүүд, холбогдох албаныхан өчигдөр хуралдлаа.
Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 155 тохиолдол илэрсэн бөгөөд үүний 118 нь эх орондоо ирж байгаа иргэд, 37 нь ачаа тээврийн жолооч байна. Өнөөдрийн байдлаар 306 иргэнийг ажиглалтын 16 байранд, 143 иргэнийг тусгаарлалтын таван байранд байрлуулж байна. Тэдний 186 нь эмэгтэй, 323 нь эрэгтэй. Алтанбулаг хилийн боомтоор Монгол улсаас гадна 15 орны жолооч ачаа тээвэр хийж байна. Жолооч нар 08:00 цагаас оройн 20 цагт Монгол улсын хилээр орж, Алтанбулаг боомтын хилийн улаан бүсэд машин дотроо байрладаг ба орой бүр аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборант 18:00 цагаас 22:00 цагийн хооронд очиж шинжилгээг өгдөг. Хилээр орж ирсэн иргэд, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, талбайд халдваргүйтгэл хийж буй Мал эмнэлэг, Зоонозын өвчин судлалын хоёр багийн долоон мэргэжилтэн нийт 869 удаагийн дуудлагад үйлчилсэн. Мөн 55 галт тэрэг, 2462 ачаа тээврийн автомашин түүнчлэн 101 аж ахуй нэгж, албан байгууллага, нийтийн эзэмшлийн 365.811 мкв талбайд халдваргүйжүүлэлт хийж ажилласан. Алтанбулаг хилийн боомтоор хүний бөөгнөрлийг үүсгэснээр халдвар тараах нөхцөлийг бүрдүүлж, эрсдэлтэй нөхцөл байдалтай байна” гэв.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил “Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос цар тахлын үед шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, цаг тухай бүрт нь УОК-д хариу арга хэмжээ авах саналаа хүргүүлж ажиллаж байна. Алтанбулагийн боомтын шалган нэвтрүүлэх хэсэгт өдөрт 30 автомашин нэвтэрдэг. Үүнд ачигч хийж буй 150 орчим хүний халдвар хамгаалал, хувцас хэрэглэлээ солих, өмсөх асуудал их хөндөгдөж байна. Цэвэрлэх байгууламжийн асуудлыг яаралтай шийдвэрлэх. Үүнээс гадна ачаа тээвэрлэлт дээр ажиллах хүний нөөцөө анхаармаар байна. Мөн өргөн хэрэглээний биш бараа бүтээгдэхүүнийг заавал хилээр нэвтрүүлэх шаардлага байна уу. Өнөөдөр хилээр чипс, бохь, зайрмаг, тахианы мах, гахайн мах, хатаасан жимс зэрэг бүтээгдэхүүн ихэвчлэн орж ирж байна. Эдгээр бүтээгдэхүүний төлөө бид ийм их эрсдэл үүрэх хэрэг байхгүй. Бид бараатай биш, халдвар хамгааллаа л нэн түрүүнд тавих нь чухал. Зөвхөн барааны шалган нэвтрүүлэхэд ажиллаж буй хүмүүсийн халдвар хамгааллын хэрэгсэлд өдөрт 10 орчим сая төгрөгийг зарцуулж байна. Сард 300 орчим сая төгрөгийг онцгой комиссоос гаргаж байна. Тиймээс аймгийн онцгой комиссоос Алтанбулагийн боомтыг түр хаах саналыг УОК-д хүргүүлж байна” гэлээ.
Мөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Алтанбулаг боомтод эрсдэлтэй нөхцөл байдлыг харгалзан боомтыг хаах саналыг дэмжиж, төмөр замаар ачаа тээврээ авах нь зүйтэй хэмээн хуралдаанаар саналаа илэрхийлэв.
Харин Улсын Онцгой комиссын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Ковид-19 халдварт цар тахлын эсрэг бид бүтэн жил шахам хугацаанд тэмцэж байна. Төр, засгаас цаг үеэ олсон зөв шийдвэр гаргаж байсан учраас өнөөдрийг хүртэл бид дотооддоо халдвар алдалгүй ирсэн. Тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Бид яалт ч үгүй хилийн боомтууддаа анхаарал хандуулах ёстой. Тиймээс өнгөрсөн аравдугаар сараас эхлэн УОК болон ЭМЯ-аас Сэлэнгэ аймагт Молекул биологийн лабораторийг байгуулан PCR болон Gene expert суурилуулан Цагааннуур, Боршоо боомтуудад давхар шинжилгээ хийж эхэлсэн. Үүний үр дүнд гурван хоногийн хугацаанд 64 хүнд шинжилгээ хийхэд хоёр тохиолдол илэрсэн. Хоёр дахь шинжилгээгээр 20 хувь нь илэрч байгаа үзүүлэлт гарсан.
Тиймээс ЭМЯ-аас дээрх боомтуудыг түр хугацаагаар яаралтай хаах саналаа УОК-д хүргүүлсэн. Одоо дэлхий нийтэд цар тахлын хоёр дахь давалгаа эрчимтэй тархаж, улмаар манай хөрш ОХУ тэр дундаа хил залгаа Хиагт, Наушки зэрэг суурингуудад батлагдсан тохиолдлууд өдөр бүр нэмэгдэж байгаа нь ийнхүү нөхцөл байдлыг өөрчлөхөд хүргээд байна. Энэ хүрээнд холбогдох албаныхан Алтанбулагийн боомтод ажилласан. Эрсдэлийн, халдвар хамгааллын бүх талын тооцооллыг хийсэн. Судалгаагаар Алтанбулагийн боомтоор олон нийтийн хүнс, ахуйн хэрэглээнд асуудал үүсгэхээргүй бараа, бүтээгдэхүүнүүд орж ирж байна хэмээн үзэж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус боомтыг түр хугацаанд хаах саналыг дэмжиж байна.
Цаг үеэ олсон, олон талын нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргах ёстой. Нөхцөл байдал улам хүндэрч байна. Одоо бид тандалт хийж, бүх талын урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч байна. Энэ их өндөр эрсдэлийг бид тооцоолж ажиллах нь чухал. Одоо хамгаалалт, тусгаарлалтад ажиллаж буй бүх алба хаагчдаа хамгаалах, урьдчилан сэргийлэхэд байгаа бүх боломжоо дайчилна” гэв.
| Ш.Оргил: Шалган нэвтрүүлэхийн ажилчдын халдвар хамгааллын хэрэгсэлд өдөрт 10 орчим сая төгрөг зарцуулж байна |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |