Эгэл даруухан монгол ээж охиноо арц хүжээр утаж, ариулаад, хээгүй гүндүүхэн аав нь аяны богцыг нь барин зогсоно. Аньсага чийгтэх баярын нулимсаа аав нь сэмхэн ханцуйгаараа арчиж, хүүгээ ээж нь зүүн хацар дээр нь үнсэж, “Эргээд ирэхэд нь баруун хацар дээр нь үнсэнэ ээ, их зүйл сураад ирээрэй” гэх дулаан үгс хөвөрнө. Хайртай хосууд нэгнээ мөн эрдмийн замд үдэж, ирэх ирээдүйн сайхныг зөгнөж, “Эргэж ирэхээр чинь сайхан айл болж амьдаръя” гэсэн амлалт өгөх нь сонстоно.
"Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ..." хэмээн Д.Нацагдорж найрагч тэртээ он жилүүдэд хүний нутгийг зорихдоо бичиж үлдээсэн эл мөртийг эрдэм сурах их илгээлт өвөртлөн эх орноосоо мордож буй залуусын агшин эрхгүй санагдуулна. Ёстой чиг сэтгэл хөдөлгөм мөч юм даа. Дээрх зураглалыг Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлаас “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эздийг аав, ээж нь үдэж өгч байхад нь харсан юм.
Энэ мөчид охиноо үдэж буй бололтой намхан буурай эмээ “Охиныгоо таван жил болоод ирэхэд би 100 хүрээд л байж байна даа. Их сайхан эрдэм сурна даа, миний охин” гээд инээх нь даанч дулаахан. Энэ байдал А. Эрдэнэ-Очир найрагчийн
Харгуйн үзүүр өндөлзөөд ирэхээр
Хаврын шувуудын дуунд нь хүүгээ санана
Элгэн халуун олныхоо дунд
Эрдмийн гэгээг түүж л яваа даа, миний хүү...гэх дуу аялагдаж, "Их хүлээлт, үлдэж буй хүн бүрийн царайд тодрон үлдэж, гэгээтэй эрдмийн замд хүү, охиноо үдэх аав, ээжүүд сайхан юм даа. Үнэхээр л хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа борог даруу малчид хаврын шувуудын дуу, намрын шувуудын цуваанаар л үрсээ санаж, нэг ч хором мартахгүй үгүйлэн сууж, эрх бага насыг нь дурсан, дурсан суудаг даа" гэж бодогдоно. Эрдэмд мордох хүү, охидын нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой гэж жигтэйхэн байхаас гадна ёстой л "Ямар хүү төрүүлснээ ээж минь та хараарай..." гэх дууны мөрт ч санаанд бууна. Аргагүй шүү дээ, эх орны ирээдүй, ирэх маргаашийн хөгжлийн түүчээ нь, хөтлөгчид нь тэд шүү дээ. Ийм сайхан мөчийн баяр, гунигийг юутай ч зүйрлэх билээ дээ. Тэртээд Д.Нацагдорж, Д.Намдаг, С.Буяннэмэх ч мөн ингээд л мордсон байхдаа гэж бодоход эрхгүй эргээд ирэх өдрийн, эх орондоо хэрэгтэй ихийг сураад ирнэ дээ гэх бодлын гэгээ тодорч, “Баяртай охид, хөвгүүд минь. Сайн сураад ирээрэй. Ирэх өдрийн баяраар эргэн уулзья” гэж гараа далламаар санагдана. Д.Нацагдорж, С.Буяннэмэх тэргүүтэй 13 сэхээтэн холыг зорьсон нь өнөөдрийн Монгол Улсын хөгжлийн их цацралт байсныг мэдэхгүй хүн үгүй болов уу. Улсын драмын эрдмийн театр, Дуурийн театраас эхлүүлээд үүсгэн байгуулж, соён гэгээрлийн үрийг тарьсан нь олон. Үүний тулд тэд өнөөдрийн илгээлтийн эзэд шиг л аав, ээждээ үнсүүлээд эрдэм сурахаар хилийн дээс алхсан юм шүү дээ. Тэдний үе, тэр хэдэн найрагчдын гэгээн зам өнөөгийн хөгжлийн үндэс гэхээр өнөөдөр ингээд эрдэм сурахаар явж буй хүүхдүүдийн ирээдүй, эргээд эх орондоо бүтээх их үйлсийн сайхан энүүхэнд.
.jpg)
Аав, ээжийгээ нулимстай үлдээгээд их харгуйг зорьдог нь цагийн цагт малчны буйд хөдөөгийн л үрс шүү дээ. Цагийн цагт хөдөөгийн буйд малчны цэнхэр хязгаарт хөх утаа суунагласан бор гэртээ бойтогны хонхоо жингэнүүлж, үлгэр сонсож өссөн өнөө бор хүүхдүүд л дэлхийд түүчээлж явдаг нь хэзээнээс илхэн. Ёстой л эх орныхоо хувь заяа тэдний гарт байгаа гэж бодохоор эрхгүй өмнөөс нь баярламаар. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэдний Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал дээрээс үдэж өгөхдөө “Та бүхний гарт эх орны чинь хувь заяа бий. Сайн сураад, сургуулиа амжилттай төгсөөд ирээд, эх орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулаарай. Та нар бол үндэсний манлайлагчид, шилдэг тэргүүний оюутнууд. Тиймээс та бүхнээс эх орны хувь заяа шууд хамаарна” гэсэн үнэт захиасыг сэтгэлд нь өвөртлүүлэх нь их ерөөл, их захиас гэлтэй. Тийм ээ, эх орны ирээдүйг гартаа атгаж яваа залуус минь сайн сураад, сайхан бүхний үрийг эх орондоо тарихаар ирээрэй, илгээлтийн гэгээн эзэд минь. Аав, ээж, ах, эгч, хайртай бүхэн нь, эх орон нь үдэж өгсөн тэр л цэгтээ дүүрэн баяртай эргээд л уулзах өдрийг хүртэл баяртай.
| САЙН СУРААД ИРЭЭРЭЙ, ИЛГЭЭЛТИЙН ГЭГЭЭН ЭЗЭД МИНЬ |
|
2026-09-30 15:36:34
Монголбанк: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална
2026-09-30 15:11:30
Б.Ганбаяр Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч сорино
2026-09-30 13:34:35
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 60 хувьд хүрлээ
2026-09-30 13:32:54
Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлнэ
2026-09-30 13:24:29
Э.Дэлгэрмаа Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 12:47:39
К.Ёолк, Б. Уранзаяа, Г.Наранццэцэг нар ялж шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-09-30 12:25:40
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-30 12:00:08
Э.Ариунболд, олимп, дэлхийн аварга Yeldos SMETOV-той барилдана
2026-09-30 11:27:04
Шүлхийн улмаас Баян-Өлгий аймагт 4.7 тэрбум, Ховд аймагт 1.9 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ
2026-09-30 10:35:21
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулжээ
2026-09-30 10:17:19
Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцжээ
2026-09-30 10:10:18
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 66 хэрэг бүртгэгджээ
2026-09-30 09:47:28
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцжээ
2026-09-30 09:37:33
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-09-30 09:30:24
Морин загийн “Мобайл” эмнэлэг шинэ түргэний машинтай болжээ
2026-09-30 08:12:49
Иргэдийн эсэргүүцлийг үл тоож шөнөөр нүүрс тээвэрлэжээ
2026-09-30 08:02:37
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2026-09-30 08:00:00
Ерөнхий сайд Н.Учрал, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийв
2026-09-30 07:51:30
Таеквондо-гийн дэлхийн цомоос 3 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-09-30 07:35:48
Азийн наадамд барилдах жүдочид тэмцээнээ өнөөдөр эхлүүлнэ
2026-09-30 07:10:00
Чөлөөт бөхийн “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын тэмцээн өнөөдөр эхэлнэ
2026-09-30 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-09-30 07:00:00
УЛСЫН НАЧИН Д.ТАВИНТАЙН ХҮҮ СҮХЭЭ: Аав, ах хоёрыг уран мэхээр аархаж барилддаг болохоор нь “Аат ах, дүү бөх” гэдэг болсон юм гэнэ лээ
2026-09-30 07:00:00
ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН АНХНЫ 35 СУРАГЧИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-09-30 07:00:00
ХИЛИЙН ЦЭРГИЙН ДОМОГ САРАА
2026-09-30 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-09-30 06:00:00
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ ТАВАН НАС ХҮРЛЭЭ
2026-09-29 19:57:36
З.Мөнххүслэн дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
2026-09-29 16:52:36
Даланзадгад-Гурвантэсийн авто замын 10 км-ийг нээнэ
2026-09-29 16:41:09
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
2026-09-29 16:15:31
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.22 хувьд хүрлээ
2026-09-29 15:24:00
“Belt and Road” олон улсын тэмцээнээс 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ
2026-09-29 14:39:36
Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизүтэй уулзав
2026-09-29 14:11:34
Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль баригдаж байна
2026-09-29 13:52:49
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ
2026-09-29 13:45:24
Ж.Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн 52 дахь чуулга барилдаан болов
2026-09-29 13:16:25
Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийллээ
2026-09-29 13:13:13
АНУ-ын Колорадо мужийн Монгол сургуулийн 20 жилийн ой болов
2026-09-29 12:49:03
УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН БҮХ АНГИ САЛБАРТ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ ХИЙЖЭЭ
2026-09-29 12:17:24
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа
2026-09-29 11:41:41
“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг залилж байсан этгүүдийг баривчилжээ
2026-09-29 11:34:33
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 хэрэг бүртгэгджээ
2026-09-29 11:28:38
“ЧИНГИС ХААН” ОУ-ЫН НИСЭХ БУУДАЛД ТЕРМИНАЛ-2 БАРИХААР 150 ТЭРБУМ ИЕНИЙН ЗЭЭЛ АВНА
2026-09-29 11:15:00
ОБЕГ-ЫН ДАРГА Г.АРИУНБУЯН АЛБА, АНГИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАТАЙ ТАНИЛЦЖЭЭ
2026-09-29 11:08:51
"Үр дүнд суурилсан удирдлага" төвийн бүсийн чиглэсэн сургалт болов
2026-09-29 09:55:05
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, “ОСА”-гийн төлөөлөлтэй уулзав
2026-09-29 08:18:36
Х.Билгүүнсайхан “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын хагас шигшээд шалгарлаа
2026-09-29 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд малын гарлагатай
2026-09-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |