Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Эргэлт.мн сайтын Ерөнхий эрхлэгч, "Балдорж" шагналт сэтгүүлч Э.Хүрэлбаатар Алтан гадас одон хүртлээ. Э.Хүрэлбаатар нь Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагналын эзнээр 2015 онд шалгарч байсан билээ. Тэрбээр "Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэж урссаар ОХУ-ын хил давжээ" "Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусаж байна" "Хөвчийн харыг хаа таарсан газраа өчиггүй бууд" "Замын-Үүдээр зэрлэг адуу мэт чихэлдэн дайрах монголчуудын нэг өдөр" “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид”, “Бөгтөр бөхөнгийн мөхөл ирэв үү” зэрэг нийгэмд шуугиан тарьсан эрэн сурвалжлах нийтлэл, сурвалжилга бэлтгэж, сэтгүүл зүйн салбарын түүчээ болж яваа сэтгүүлч юм. Тэрбээр "Нийгмийн толь" сониноос ажлын гараагаа эхэлж, "Өдрийн сонин"-ны Эрэн сурвалжлах албанд сэтгүүлчээр 10 гаруй жил ажиллаж, "Үндэсний шуудан" өдөр тутмын сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан билээ. Өнгөрсөн 2020 оны есдүгээр сараас Эргэлт.мн мэдээллийн сайтыг үүсгэн байгуулж, Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байна.
Эргэлт.мн сайтын Ерөнхий эрхлэгч, "Балдорж" шагналт сэтгүүлч Э.Хүрэлбаатар Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа |
|
2024-09-14 18:08:09
2024-09-14 14:30:45
2024-09-14 13:13:21
2024-09-14 12:51:29
2024-09-14 12:48:14
2024-09-14 12:46:52
2024-09-14 12:46:09
2024-09-14 12:44:32
2024-09-14 12:43:44
2024-09-14 07:54:20
2024-09-14 07:08:30
2024-09-14 07:01:08
2024-09-14 07:00:31
2024-09-14 07:00:00
2024-09-14 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |