Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эмч нар Өндөрхангай суманд дуудлагаар очиж, жирэмсэн эхэд хагалгаа хийжээ.Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон байгалийн гамшигт үзэгдлийн үеэр жирэмсэн эх дотуур цус алдаж, биеийн байдал хүндэрсэн тул яаралтай мэс засал хийлгэхээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу эх барих эмэгтэйчүүдийн эмч Л.Солонгоор ахлуулсан мэс заслын баг буюу мэдээгүйжүүлэгч эмч н.Пүрэвхүү, сувилагч н.Нямбаяр, мэс заслын сувилагч н.Оргилболд, жолооч н.Баянмөнх нар яаралтай тусламж үзүүлэхээр Өндөрхангай сумыг зорьжээ. Тэднийг Өндөрхангай суманд очих зам зуурт хүчтэй шуурганы улмаас машины цонхнууд нь хагарсан ч эмнэлгийн багийнхан цаг алдалгүй зорьсон газартаа очиж, хагалгаа амжилттай болгосон сайхан мэдээ цахим орчинд түгээд байгаа билээ.
Энэ талаар Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Л.Солонготой ярилцлаа.
-Сайхан хаваржиж байна уу, та. Таны ахалсан баг Өндөрхангай сум руу алсын дуудлагад явсан юм билээ. Шороон шуурга шуурч, түргэний машиных нь цонх, шил хагарсан тухай сонслоо. Та хэд давгүй юу?
(3).jpg)
-Гуравдугаар сарын 13-ны 21:00 цагийн үед Өндөрхангай сумаас дуудлага аваад, 22:00 цагт аймгийн төвөөс гарсан. Өндөрхангай сум аймгийн төвөөс 300 километрийн зайтай байдаг юм. Ингэхдээ 270 километр нь хар зам бөгөөд үлдсэн нь шороогоор явж хүрдэг. Шороон зам руу салаад л нүүр, нүдгүй шороо, чулуугаар шуурч эхэлсэн. Том, том чулуугаар шуурч, машины хаалга, цонх юу ч үгүй хагарсан.
Шөнийн 02:00 цагт машины цонхнууд хагарч, явах аргагүй болсон тул бид Өндөрхангай сумын Эрүүл мэндийн төвөөс тусламж гуйсан юм. Эмнэлгийн машин сумаасаа гарч яваад бас цонх, шил нь хагараад ирж чадаагүй. Бид машиныхаа цонхыг битүүлэх гэж чадлаараа хичээгээд яаж ч чадсангүй. Хувцас болон машин дотор байсан эд зүйлсээр цонхоо хаахаар том чулуу гар, хуруу цохиод хүндхэн байлаа. Гэхдээ бид гэмтэж, бэртээгүй ээ. Мэс заслын багийг би ахлаад, туслах эмч, жолооч гээд тавуулаа явсан. Дөрвөн цаг тасралтгүй шороо, чулуугаар шуурч, 06:00 цагийн үед нөхцөл байдал гайгүй болж, сумын ЗДТГ-ын машин ирж, биднийг авсан. Ур чадвар гаргасан түргэнийхээ жолоочид маш их баярлалаа гэж хэлмээр байна.
-Тухайн үед их айж, сандарсан уу?
-Машинаасаа буух аргагүй болохоор жаахан тэвдлээ. Хий дэмий л машин дотроо наашаа, цаашаа хөдөлсөн байх. Ихэнхдээ толгойгоо доош чигтэй л сууж байлаа.
Хамгийн гол нь сумын эмнэлэгт умайн гадуур жирэмслэлт, дотуур цус алдалттай эх биднийг яаралтай ирэхийг хүлээгээд байж байгаа гэж бодохоор их яарч, сандарлаа.
-Та хэдийг сумын эмнэлэгт очиход тусламж хүссэн эмэгтэй ямар байдалтай байсан бэ?
.jpg)
-Сумын эмнэлэгт 07:00 цагт очсон. Тусламж хүссэн эмэгтэйн даралт унасан, арьс салст нь цонхийсон, дотуур цус алдалт ихтэй байсан. Мөн хэвлийд нь хоёр литр орчим цус алдсан байдалтай байв. Бид очсон даруйдаа донор олж, хагалгааны явцад цус сэлбэсэн. Цус алдаад байгаа хэсгийг нь барьж боогоод, хагалгаа амжилттай болсон. Эхийн бие сайжирч, хэвийн болсон учир бид аймаг руугаа буцаж явна. Жаахан хожимдсон бол эхийн аминд аюултай байх байлаа. Гэхдээ бүх зүйл сайхан болсон болохоор санаа зовох зүйлгүй ээ. Шороон шуурга ч намдаж, тэнгэр хангай цэлмэж, хагалгаа амжилттай болсон болохоор манай багийнхан их л баяртай явна.
-Та олон удаа алсын дуудлагад явсан байх. Өмнө нь ийм нөхцөлд ажиллаж байв уу?
(4).jpg)
-Алсын дуудлагад олон удаа явсан. Өнгөрсөн зун гэхэд л манай багийнхан Түргэн сумын малчны хотонд очиж, жирэмсэн эхэд хагалгаа хийсэн. Тухайн үед Түргэний гол үерлэж, нөхцөл байдал хүнд байсан юм. Тусламж хүссэн эх нойтон зүлгэн дээр халтирч унасны улмаас ихэс ховхорон, гурав, дөрвөн литр цус алдаж, биеийн байдал нь хүндэрсэн тул дуудлага өгсөн юм билээ. Биднийг очиход эхийн биеийн байдал маш муу, цус алдалт ихтэй байсан тул амийг нь аврахын тулд гэрт нь хагалгаа хийхээс өөр сонголт байгаагүй. Хагалгаа амжилттай болсон ч хүүхэд нь амьдарч чадаагүй. Гэхдээ энэ хагалгаа, дуудлагыг манай эмнэлгийн Төрөх тасгийн зөвлөх эмч Н.Шинэхүү ахалж, би туслах эмчээр нь явсан юм. Энэ миний хоёр дахь хүнд тохиолдол байлаа.
-Эмчийн мэргэжлээрээ хэд дэх жилдээ ажиллаж байна вэ, та?
-Би Анагаахын ухааны их сургуулийг 2010 онд хүний их эмчээр төгсөж, 2014 онд эх барих, эмэгтэйчүүдийн их эмч болсон. Мөн 2016 онд ХСҮТ-д эмэгтэйчүүдийн мэс заслын эмчээр суралцаж төгссөн. Хамгийн сүүлд 2019 онд Япон Улсад мэргэжил дээшлүүлж ирээд, аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт эх барих, эмэгтэйчүүдийн ажлаа хийж байна. Суралцаж байх хугацаандаа ч ажлаа хийж байсан. Энэ хугацаанд 2000 гаруй хүүхдийг эх барьсан. Залуухан эмч болохоор цаашид суралцах маш их байгаа.
-Анх эмчийн мэргэжлийг хэрхэн сонгож байв. Таны багын мөрөөдөл байсан уу?
-Орон нутагт ажиллахад нөхцөл байдал ямар байна вэ. Эмч байхын жаргал юу вэ?
-Нутгийнхаа хүн ардын төлөө хичээж, зүтгэж яваа болохоор сайхан байдаг шүү. Ээжийнхээ насаараа ажилласан эмнэлэгт ажиллахад цаанаас л гоё байдаг юм. Эмч болгон л хэлдэг байх. “Өвдсөн, зовсон хэн нэгэн “Баярлалаа” гэж хэлэх хамгийн сайхан” гээд. Миний хувьд ч ялгаагүй “Эмч ээ, танд чин сэтгэлээсээ баярлалаа” гэж хэлээд эмнэлгийн хаалгыг зөөлхөн хааж байгаа хүн бүрийг харах сайхан байдаг даа.
Амьдралынхаа хамгийн сайхан бэлгийг тосож, бүл нэмээд төрөх тасгаас минь гарч байгаа эмэгтэйчүүд хаалга байн байн онгойлгож, цонхны цаана эхнэрээ хүлээсэн эрчүүд тагтаа шиг үзэгдэх нь ч харах сайхан.
Хүүхдийн дуу цангинаж, нялхсын үнэр ханхийсэн сайхан тасагт ажиллаж байгаадаа баяртай явдаг. Хүнд, хөнгөн хагалгаа бүрийг би ганцаараа хийнэ гэж байхгүй. Миний ард багийнхан маань атгасан гар шиг зогсож байдаг болохоор би ажилдаа дуртай, хайртай, үнэнч байдаг юм. Надад тусалж, дэмжиж байдаг бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Би анх удаа чулуугаар шуурч, төрөхийн тасагт амь нь тэмцэж, биднийг харуулдаж байгаа эмэгтэйг аврахаар ахалж очлоо. Энэ үед байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж ямар хэцүү байдгийг биеэрээ мэдэрлээ. Одоо бол санаа амраад, хоёр жаахан охин руугаа яарч явна.
(3).jpg)
-Ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
| Эх барих, эмэгтэйчүүдийн эмч Л.СОЛОНГО: Өндөрхангай сум руу дуудлаганд явж байтал ЧУЛУУГААР ШУУРЧ, ШУУРГАНД МАШИНЫ ЦОНХ, ШИЛ ХАГАРСАН |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |