Хамгийн сүүлд гэхэд л Үүрийн голд гурван тээврийн хэрэгсэлтэй нутгийн 26 иргэн усанд урсаж, амь эрсдэх аюулд орсон байсныг тэр аварч, баатарлаг гавьяа байгуулжээ. Усны голд хөдлөх боломжгүй болсон тээврийн хэрэгслүүдийг уснаас татаж гарган, иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг олонтаа аварсан тэрбээр даанч даруухан юм.
“Үүрийн голоос олон хүний амь аварч байсан жолооч Даваадорж гуай мөн үү” гэхэд “Мөн байна аа. Миний аврах гэж юу байх вэ дээ. Жолооч хүү залгаад “Усанд машин суучихаад, урсах гээд байна” гэхээр нь муу машинтайгаа давхиж очоод л татаад гарсан шүү дээ. Хэн бэ” хэмээв. Учир байдлаа хэлж, ярилцлага авахаар залгасан тухайгаа тайлбарлахад “Энд, тэнд машин нь цасанд суучихаад, хэн нэгэн тусламж эрэн залгаж байна гэж бодоод гарах бэлтгэлээ хангах гэж байлаа шүү” хэмээн уриалгахан ярив. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Үүрийн голоор зам дайрсан хэн бүхэн Д.Даваадорж гуайг андахгүй.
“Танай нутгаар сайхан өвөл болж байгаа сурагтай. Нутгийнхаа сонин сайхнаас дуулгахгүй юу” гэхэд Д.Даваадорж гуай “Тунчиг сайхан өвөл болж байна. Самар их ургасан болохоор хөл хөдөлгөөн ихтэй өвөл боллоо. Одоо ч цөмөөрөө гэртээ хариад, нам жим болж байна даа. Тэрнээс өнгөрсөн намар гол усанд саатсан машины цуваа тасрахгүй, тун завгүй байлаа шүү. Ямар ч гэсэн сар гаруйн хугацаанд голын эргээс холдохгүй шахуу л мөс хөлдөхтэй золголоо” хэмээн яриагаа эхлэв. Тэрбээр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумаас 1981 онд Эрдэнэбулган суманд ирж суурьшжээ. Энэ талаар нь лавлатал “Сурагч байхдаа сургуулиа орхиод, жолооч болохоор шийдсэн юм. 10 гаруй настай жаахан хүү Чандмань-Өндөр сумын жолооч Н.Сүх гэж хүнд шавь орж, машин барьж сурсан. Багш маань хажууд суугаад, машинаа бариулна. Яаж барьвал, хаагуур явбал болдог талаар ягштал зааж өгнө. Би багшаасаа хэрхэн хашир жолооч байх ухааныг сурсан гэж боддог юм. Төд удалгүй манайх Эрдэнэбулган сум руу нүүж, эндээ амьдралаа төвхнүүлсэн. Түүнээс хойш л машины хүрд эргүүлж, амьдрал ахуйгаа болгож байна даа. Машин дээр ачиж болох бүх зүйлийг ачаад л сумынхаа иргэдэд тусладаг юм. Хавар, намар, зундаа голын эргээс барагтай бол салахгүй. Шавар усанд суусан болгоныг л машинтайгаа гаргадаг. Нутгийн иргэд мэддэг болохоор танихгүй хүн ч гэж байхгүй. Манай сумынх биш байсан ч миний гар утасны дугаарыг олоод аврал эрэн залгадаг” гэсэн юм.

“Таны үнэнч туслах бол машин тань биз” гэхэд “Тэгэлгүй дээ. Хаашаа л явна машинтайгаа явна шүү дээ. Машин байхгүй бол би хэн ч биш гэсэн үг. Явган би хэний машиныг, хаанаас татаж гаргах билээ дээ. “Ланд-80” машинаараа жижиг тэрэг татаж, аар саархан ажил амжуулдаг. Харин “ЗИЛ-130” машинаараа бол хүрэхгүй газар, татахгүй машин гэж үгүй шүү дээ. Манай хөдөөд ч зам бартаа ихтэй болохоор том тэрэгтэй л байхгүй бол горьгүй. Муу машинтай байж “Хүн аврах гэж байна” гээд аль ч үгүй болбол яана” гэлээ. Бид үргэлжлүүлэн ийн хөөрөлдсөн юм.
-Таныг өнгөрсөн намар 26 хүний амь аварсан гэж сонссон. Тухайн үед юу болсон талаар ярихгүй юү?
-Үүрийн гол сумын төвөөс 40 гаруй километрийн зайтай байдаг. Би голын ойролцоо амралтын бааз дээр байсан юм. Манай нутгийн залуу машинаа гол гаргуулах гээд над руу залгалаа. Ингэхдээ “Үүрийн голд гурван машин суучихсан байна. Голд суусан машин дотор 20 гаруй хүн хүнд байдалд байна лээ. Чи түүнийг гаргачихаад хүрээд ир” гэж хэлсэн. Бушуухан давхиад очиход нэг фургон, хоёр “УАЗ-69” маркийн автомашин голын дунд гацсан байв. Харин эрэгтэй, эмэгтэй хоёр хүн явганаар голын захад гарчихсан байлаа. “УАЗ-69” маркийн автомашинд сууж явсан найман хүн машиныхаа дээвэр дээр сандарчихсан сууж байсан. Харин фургон хамгийн урд талд нь явж байсан болохоор гүнзгий хэсэгт нь суучихсан, машиныхаа хаалгыг онгойлгох гэхээр ус орж ирэх гээд хүмүүсээ буулгаж чадаагүй байсан. Намайг очиход машиных нь шалаар ус дүүрчихсэн байв. Тэр хүмүүсийн байдал хүнд, машинтайгаа хэзээ мөдгүй урсчих гээд байсан тул голын зайр болсон хэсгийг дайрч, хажуунаас нь очиж, аюулгүй болгосон. Мөн машины дээвэр дээр сууж байсан хүмүүсийг тэвшин дээрээ суулгаад голын захад хүргэсэн. Тэр үед цас ороод, хүйтэн байсан болохоор хүмүүс нь даарч, их сандарсан харагдсан.
-Хүмүүс “Баярлалаа” гэж хэлэх хамгийн сайхан нь биз дээ. Тийм олон хүний амь аварсан болохоор сэтгэл ч тэнэгэр байдаг байх даа?
-Өө сайхан байлгүй яах вэ. “Баярлалаа” гэж хэлээд л тэд үр хүүхэд рүүгээ яараад явна шүү дээ. Би ч ажлаа бүтээчихвэл сэтгэл санаа тайван, сайхан байдаг юм. Сумынхаа төвөөс таваргаж явахдаа хурдхан шиг л очихын тулд дүүлж өгнө шүү дээ.
-Та Үүрийн голынхоо нүх, жалга, сувгийг андахгүй мэдэх үү. Олон хүний амь аврахын тулд өөрөө аюулгүй байдлаа сайн хангасан байх ёстой шүү дээ, тийм ээ?
-Олон жил голоор машин гаргаж байгаа болохоор бараг андахгүй дээ. Нүх, жалга сувгаа андахгүй болтлоо л Үүрийн голын эргээр холхиж байна. Хүмүүсийг уснаас гаргахын тулд “Голын хаанаас орох уу. Аль хэсгээрээ аюулгүй байна” гэдгийг эхлээд заавал бодож байх хэрэгтэй. Харин манай залуучууд сэтгэл хөөрлөөрөө хаашаа ч хамаагүй давхиад орчих юм. Тэгээд юун голоос машин гаргах, өөрсдөө машинаар татуулах юм болно.

-Та хэр олон хүний амь аварч, эд хөрөнгийг нь голын уснаас гаргаж өгч байв. Тоо гаргаж үзсэн үү?
-Тоймгүй ээ, тоймгүй. Хоёр жилийн өмнө минийхтэй адилхан буюу “ЗИЛ-131” машин Үүрийн голд саатсан байхтай таарснаа огт мартдаггүй юм. Тэд Сэлэнгэ аймгаас явж байсан юм билээ. Газар мэдэхгүй болохоор гүнзгий хэсгээр нь ороод голын тэхий дунд, наашаа ч үгүй, цаашаа ч хөдлөх боломжгүй зогсчихсон байхтай азаар би таарсан. Машиных нь хамар дээгүүр ус даваад, дотор нь явсан гурван хүн машиныхаа хамар дээр гарчихсан зогсож байсан. Тэдний амийг ёстой аварсан шүү гэж боддог. Хэрэв тэрүүгээр яваагүй бол балрахгүй юу гэж бодогдоод байдаг юм. Хүмүүс голд саатахаараа л машиныхаа хамар дээр гараад суучихдаг. Мөн хоёр, гурван жилийн өмнө манай сумын эмнэлгийн тэрэг хүмүүстэйгээ усан дотор суусан байсныг гаргаж байсан. Голоос машин гаргаснаа ярьвал барагдахгүй ээ. “Машин онхолдсон, шаварт, усанд, цасанд саатсан” гэсэн дуудлага бүрт л очдог. Энэ хэрээр тав, арван төгрөг олдог болохоор нэг ёсны миний ажил юм даа. Би чинь сумынханыхаа хувьд “Онцгой байдал” шүү дээ. Онцгой юм болсон тохиолдолд л над руу залгадаг. Миний машин байнгын бэлэн байдалд байдаг даа.

| Д.ДАВААДОРЖ: Би чинь сумынхаа “Онцгой байдал” шүү дээ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |