Уншигч та Хөвсгөл аймгийн Мөрөн хотын модны захад түлээ ачсан тэмээний зургийг харсан биз ээ. Уг “жин тээсэн” тэмээн цувааны эзэн Т.Батцэнгэлтэй ярилцлаа.
-Сайхан өвөлжиж байна уу та. Танай нутгаар өвөлжөө тавлаг уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Сайхан өвөлжиж байна. Манай нутгаар цас багатай сайхан өвөл болж байна. Намайг Түмэн-Аюушийн Батцэнгэл гэдэг. Би Хөвсгөл аймгийн Түнэл сумын III багийн малчин. Эхнэр, гурван хүүхэдтэй. Хүүхдүүд маань бүгд тусдаа гарчихсан, олон ач, зээтэй болоод байна. Энэ өвөл хоёр дахь удаагаа түлээ зарахаар хэдэн тэмээтэйгээ аймгийн төвд ирээд байна.
-Тэмээн дээр түлээ ачаад явж байгаа зургийг нь харсан. Олон хүн монгол ахуйгаараа байгаад тань талархаж байна. Хэдэн тэмээтэй ирсэн бэ?
-Манайх 60 гаруй тэмээ малладаг. Өнөөдөр 15 тэмээтэйгээ ирлээ. Жилдээ хэд хэдэн удаа аймгийн төв рүү орж ирдэг болохоор байнгын үйлчлүүлэгч олонтой болсон. Тэмээтэйгээ Мөрөнгийн төв рүү ороод ирэхээр л хүмүүс хэдэн талаас зураг аваад, үнэ ханш их асуудаг. Өнөөдрийн авчирсан түлээг нэг хүн олонхийг нь авах болсон болохоор буулгахаар явж байна. Энэ өвөл хоёр дахь удаагаа түлээ зарахаар ирээд байна. Өнөөдөртөө гэр рүүгээ буцахгүй бол эхнэр минь хонио хараад үлдсэн. Би дүүгийнхээ хүү, өөрийнхөө хүүтэй хамт модоо зөөдөг. Залуу хүүхдүүдийн эрчинд түүртэхгүй зүйлгүй л модоо зөөгөөд, зарчихдаг.
-Хэдэн оноос мод зарж байна вэ. Хангай нутагт тэмээ маллах хэцүү юү?
-Хэдэн километр явж аймгийнхаа төвд ирдэг вэ. Сургачихсан тэмээнүүд болохоор түлээ тээхэд хүндрэл бэрхшээл бага байдаг уу?
-Манайх аймгийн төвөөсөө 35-40, сумаасаа 50 орчим километрийн зайтай байдаг. Сумын төв жаахан зайтай болохоор ихэнхдээ аймгийн төв рүүгээ ирдэг. Дахиад нэгдүгээр сарын 10-д гаргаад модоо зарахаар ирнэ. Гэрийнхээ гадаа хоёр тайлаг уячихсан байгаа тэрийгээ сургаад л ирнэ дээ. Ингээд үндсэндээ миний энэ өвлийн зорилт биелэж байгаа юм. Шөнийн 01:00 цагаас ачааллаж, хөдлөөд зогсохгүй тааваараа явсаар өдөр 12:00 цагийн үед ирдэг.
-Нэг тэмээнд ойролцоогоор хэр их мод ачдаг вэ?
-Өргөн, нарийн нийлсэн 1.70 см урттай найман бөөрөнхий ачдаг. Байнга л ийм тоогоор ачаад ирдэг юм. Нэг тэмээ түлээ 27мянган төгрөгөөрзардаг.Уг нь 30 мянган төгрөг гэдэг ч хүмүүсийн аж амьдрал тааруулаад гурван мянган төгрөг хасаад өгдөг. Хүмүүс ч их дуртай байдаг юм.
-Тэмээ малласны ашиг, тус их биз?
-Манайх техниктэй хэдий ч ихэнхдээ хөдөлгөдөггүй. Малаа морьтойгоо хариулдаг учраас тэр бүр унаад байх шаардлагагүй. Мөн аймгийн төв рүү тэмээгээрээ ирэхдээ хэрэгтэй хүнсний зүйлээ аваад буцдаг болохоор машин унах шаардлага бараг байхгүй. Тэмээ малласны ашиг шим их ээ. Хавар, намартаа нүүж, буухад хамгийн их хэрэгтэй. Манай нутаг бартаа, ус ихтэй учраас тэмээгээр нүүхэд түүртэх зүйлгүй амар.
-Олон жил мод зарж байгаа юм байна. Уулнаас мод буулгахад хүндрэлтэй зүйл байна уу. Модны гарц ямар байна вэ?
-Машин, техник хүрч очих боломжгүй газар манай нутагт их бий. Мод ихтэй хэдий ч тэр бүр хүссэн газартаа очиж чадахгүй болохоор хүндрэлтэй. Хүрэх газраасаа тэмээгээрээ л зөөдөг.
-Насаараа мал маллаж байна уу?
-Малаа маллаад явж байх шиг сайхан зүйл үгүй. Хөдөөний бид суурин газар амьдарч чадахгүй байх. Тэрний оронд морио унаад, хэдэн малдаа шогшиж байсан дээр шүү дээ. Удам дамжсан малчин учраас малаа маллах дуртай. Манай хүү өнгөрсөн жил сумын сайн малчин болсон. Харин би 2018 онд хүүгийнхээ авч байсан шагналыг авч байсан юм.
| Тэмээчин Т.БАТЦЭНГЭЛ: Үнэгэн харанхуйгаар мод ачсан тэмээн хөсгөө хөтөлж гараад бага үдэд Мөрөн ороод ирдэг юм |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |