“Найзыгаа үхчих вий гэж айхдаа уйлсан. Тэгээд үүрэх газраа үүрээд, чирэх газраа чирсээр арай гэж айлын бараа харсан” хэмээн ярих Ч.Алтаншагай бол дотнын найзыгаа осгож үхэхээс аварсан ачтан. Энэ явдал өдгөөгөөс сар гаруйн өмнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт болжээ.
Найздаа “Намайг орхиод яв. Би эндээ жаахан унтчихаад босохгүй бол явж чадахгүй байна. Тэгээд араас чинь гүйцээд очно” гээд хэвтээд байжээ. Энэ үед Ч.Алтаншагай “Хөлдөж, осгож байгаа хүн унтах гээд байдаг. Унтуулж болохгүй, хөдөлгөж, болж өгвөл алхуулах хэрэгтэй” гэж Эрүүл мэндийн хичээл дээр үзэж байснаа санаж түүнийг өргөж, босгоод алхуулах гэж оролдсон байна.
Өөрөөс нь зургаан насаар дүү хэрнээ хэнээс ч дутахааргүй түшиг болж, сайн муу бүхнээ хуваалцдаг найзыгаа алхуулах гэж хэчнээн оролдоод дийлээгүй тул үүрээд хэсэг алхсан гэнэ. Биеэр бараг чацуу тул найзыгаа дийлэхгүй хөр цасанд дунд хамтдаа унаж, дахин босгож үүрсээр сүүлдээ тамир нь барагдаж, өөрөө ч хөдөлж чадахгүй болтлоо бээрсэн байна. Цасан дээр унаснаас болж хамаг хувцас нь норж, сүүлдээ мөстөж эхэлсэн гэнэ. Цас нүүр нүдгүй шуурч, ойр хавийн юу ч огт харагдахгүй байсан аж. Голд нь хүйт орон даарч чичирч эхэлсэн байна. Гэсэн ч хүү цаг агаарын аюулт үзэгдэл болсон цасан шуургыг сөрж явжээ. “Чирээд ч болтугай найзыгаа аваад явна” гэж бодоод мөрнөөс нь хэсэг чирж, хэдхэн минут амраад дахин үүрч, ядрахаараа чирсээр нэгэн айлын гадаа ирсэн байна.
Цасан шуурга балбаж байгаа учир айлынхан гэрээсээ гарах нь битгий хэл нохой нь ч хуцах сөхөөгүй дулаан хэвтэртээ шигдэж байсан учир Ч.Алтаншагай найзыгаа чирсээр айлын үүдэнд очоод унаад өгч. Үүдэнд нь юм дуугарах чимээнээр гэрийн эзэд хаалгаа нээвэл хоёр жаахан хүү үхлүүт шахуу хэвтэж байж. Гэрийн эзэд хүүхдүүдийг гэрт оруулан архиар биеийг нь үрж, сумын төвийн эмнэлэг рүү дуудлага өгсөн байна. Үүнтэй зэрэгцэн тэнгэр хангай цэлмэж, хууд нь хийсгэх нь үү гэмээр тачигнаж байсан шуурга намжиж, сумын эмч, хүний гавьяат эмч О.Пүрэвсүрэн ч цаг алдалгүй ирсэн байна. Тэдний төөрч явсаар айлд хүрсэн замыг нутгийнхан нь барагцаалаад “Тэд арав гаруй километрийг алхаж, нэгнийгээ үүрч, чирсээр туулсан байна” гэж ар гэрийнхэнд нь хэлсэн байна. Цасан шуурганд осгож үхэх аюулаас найзыгаа аварсан энэхүү баатарлаг явдлыг “Бидний цөөхөн монголчууд” төслийн багийнхан Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ олж сонсон, бүр хэрэг болгон хөвгүүдтэй очиж уулзсан аж.
Найздаа “Намайг орхиод яв. Би эндээ жаахан унтчихаад босохгүй бол явж чадахгүй байна. Тэгээд араас чинь гүйцээд очно” гээд хэвтээд байжээ

Энэ үеэр Ч.Алтаншагайгаас төслийн багийнхан “Цасан шуурга шуурч байхад найзыгаа үүрээд, чирээд явж байхдаа чи айсан уу. Бас өөрөө тамиргүй болоод хоёулаа хамт үхэх вий гэж бодсон уу” хэмээн асуухад “Би юунаас ч айгаагүй. Эрүүл мэндийн хичээл дээр даарч, хөлдөж, осговол хөдөлгөөнгүй хэвтэж, сууж болохгүй. Ямар ч байсан хөдлөх ёстой гэж заасныг санаж байсан учраас хөдлөх л хэрэгтэй гэж бодсон. Гэхдээ үүнээс илүү “Найзыгаа үхчихвэл яана аа” гэж бодоод уйлсан. Одоо бид хоёр хоёулаа эрүүл саруул хичээлдээ яваад, хамт малдаа яваад өмнөхөөсөө ч илүү сайн найзууд болсон. Биднийг төөрөх үед ээж, аавууд маань сумын төвөөр нэг хайгаад сандарч байсан байна лээ” гэж хариулсан байна.
Хөвч тайга Хөвсгөл нутагт Ч.Алтаншагай хамтдаа эмнэг даага сургаж, хонины бэлчээрт унасан мориороо уралдаж өссөн найзынхаа амь насыг ийн аварсан байна. Тэр эрэлхэг гавьяа байгуулж, эрдэнэт хүмүүний амь насыг аварч чаджээ. Үхэл амьдралын зааг, нүдгүй шуурах цасан дундуур найзыгаа үүрэн алхсан хүүгийн бахдам түүхийн зах зухаас уншигч та бүхэнд хүргэлээ.
Цасан шуурга балбаж байгаа учир айлынхан гэрээсээ гарах нь битгий хэл нохой нь ч хуцах сөхөөгүй дулаан хэвтэртээ шигдэж байсан учир Ч.Алтаншагай найзыгаа чирсээр айлын үүдэнд очоод унаад өгч. Үүдэнд нь юм дуугарах чимээнээр гэрийн эзэд хаалгаа нээвэл хоёр жаахан хүү үхлүүт шахуу хэвтэж байж
2017 он
| Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |