-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Аюурбүнийн Чингүнжав гэдэг. Би нийслэлийн 32 дугаар сургуулийн наймдугаар ангид сурдаг. Одоо есдүгээр ангид орно. Өөрийн сонирхлоороо “Youtube” суваг нээж подкаст, влог бичлэг байршуулдаг.
-Олимп үзэхээр цуглуулж байсан мөнгөө Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хандивласан гэж дууллаа. Хэрэглээнийхээ мөнгөнөөс хуримтлуулж байсан хэрэг үү, хэчнээн төгрөг цугласан байсан бэ?
-Дүү бид хоёр анх 2020 онд Япон Улсад болох Олимпын наадмыг биеэрээ очихыг хүсэж байгаагаа гэр бүлийнхэндээ хэлсэн юм. Гэтэл ээж бидэнд “Олимпын наадам үзэхийн тулд мөнгө цуглуулах хэрэгтэй” гэж хэлсэн л дээ. Аав, ээж хоёр бидний хэн нэгнийг “Дэлгүүр ороод ирэх үү” гэхэд нь дуртай нь аргагүй явна. Үлдсэн буюу хариулт мөнгийг нь 100 төгрөг гэлтгүй цуглуулсан. Бас хүний бэлгэнд өгсөн болон долоо хоногийн хэрэглээний мөнгөө хэмнэж бага багаар хадгалж эхэлсэн.

-Дүүтэйгээ хамт цуглуулсан мөнгөө эмнэлэгт хандивлаад , дээрээс нь олон зүйлд өөрийгөө сорьдог нь дүүдээ сайн үлгэр дууриалал үзүүлж, сайхан мэдрэмж төрүүлдэг байх. Дүү нь бас ахыгаа дууриагаад нийгмийн идэвх сайтай хүүхэд юм аа?
-Манай дүү найман настай. Би анх 30 литрийн багтаамжтай сав аваад хадгаламжийн хайрцагаа болгон, мөнгө цуглуулж эхэлсэн. Намайг хамгийн анх цуглуулж байгаа гэхэд дүү маань “Би ч гэсэн мөнгөө цуглуулья” гээд өөрөө хадгаламжийн хайрцагтаа бага, багаар мөнгө авч ирж хийдэг болсон.
Дүү маань бусад хүүхэд шиг дэлгүүр орохоор амттай юм авна гэж нэхдэггүй, хүн мөнгө өгвөл аль болох “Хадгаламжийн хайрцагтаа хийе” гэж ээж, аавд өгдөг. Манай дүү их нийтэч, найзуудтайгаа эелдэг харьцдаг, өөрийгөө сайн ойлгуулж чаддаг. Тийм болохоороо надтай хамт олон зүйлийг туршиж үзэхийг хүсдэг гэж би боддог. Дүү минь намайг харж үлгэр дууриалал авах болохоор дэргэд нь буруу зүйл ярьж, хийж болохгүй дандаа сайнаар үлгэрлэхийг хичээж байна.
-Цаашид өөрийгөө ямар чиглэлээр хөгжүүлье гэж боддог вэ. Ойрын зорилгоосоо хуваалцвал?
-Зав чөлөөтэй байх үедээ аль болох өөрийгөө боломжоороо хөгжүүлэхийг хүсдэг. Тийм ч учраас өмнөх хөл хорионы үеэр өөрийн гэсэн “Chingun s podcast” нэртэй подкастаа эхлүүлсэн. Үүгээрээ бусадтай харилцах ярих, илтгэх ур чадваруудаа илүү сайжруулахыг хүссэн. Яагаад гэвэл би подкаст, влогтоо хөтлөгч хийх учраас илүү хичээж байгаа. Цаашдаа би өөрийн сувгаараа дамжуулан 21 аймгаа хүмүүст илүү сурталчилан таниулж, аялсан влог бичлэгээрээ олонд танигдахыг хүсэж байна. Саяхнаас гэр бүлийнхэнтэйгээ аялсан газруудынхаа бичлэгээ оруулаад эхэлсэн. Мөн Youtube сувгаа 100 мянган дагагчтай болгохын тулд бичлэгийн чанар, агуулга дээр анхаарч байна.
Ер нь аливаа юмыг хийж эхлүүлэхэд мөнгө хамгийн их хэрэгтэй .Тиймээс өөрийн зорилгоо биелүүлэхийн тулд эхний ээлжинд мөнгөө хуримтлуулж, цуглуулах нь чухал юм байна гэдгийг ойлгосон.
-Подкастынхаа талаар илүү дэлгэрүүлж ярьж өгөөч. Хэзээнээс хийж эхлүүлэв?
-Миний подкастын хувьд долоо хоногт нэг дугаар хийж, байршуулдаг. Одоогийн байдлаар нийт 23 дугаар оруулсан. Ихэвчлэн үеийн хүүхдүүддээ зориулж хийдэг. Тухайлбал, ном уншихын ач холбогдол, уншсан номынхоо тухай сэтгэгдэлийг сонсож, урлаг, спортоороо манлайлж яваа үеийн найзуудаа урьж оролцуулан, тэдний амжилтын түүхээс хуваалцдаг. Мөн бидний хүсэж мөрөөддөг мэргэжлээр амжилттай явж байгааолны танил хүмүүс, тамирчид, уран бүтээлчдийг урьж оролцуулдагаараа онцлог. Подкастаа хүүхдэд зориулсан учраас илүү сонирхолтой сэдвээр, өөр өнцгөөс хүргэхийг хичээдэг.
-Өөр ямар нэгэн сайн дурын үйл ажиллагаанд оролцож байв уу. Цаашлаад ямар сайн дурын үйл ажиллагаанд хамрагдах сонирхолтой байна?
-Даймонд Майнд “Dimond Mind” өсвөр үеийн сургалтын хөгжлийн төвд сайн дурын үйл ажиллагаанд хамрагддаг. Энэ зун гэхэд найзуудтайгаа нийлээд хотоос зайдуу очиж мод тарьсан. Сургалтын төвөөсөө зарласан бүх сайн дурын үйл ажиллагаануудыг алгасалгүй хамрагдахыг хичээдэг. Одоогоор туслах багшаар ажиллаж, үеийнхээ хүүхдүүдтэйгээ зэрэгцэж хөгжихийг хичээж явна даа.
-Яагаад Хэнтий аймагт мөнгө хандивлахаар болсон юм бэ. Чиний төрсөн нутаг уу?

Н.АРИУНСАЙХАН
| А.ЧИНГҮНЖАВ: Дүү бид хоёр олимпын наадам үзэж чадахгүй болсон ч, цуглуулсан мөнгөө эмнэлэгт хандивласандаа баяртай байгаа |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |