Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх гэр хорооллын айлуудын амьдрал үнийн хөөрөгдлөөс болоод бор өдрүүдийг идэх талхгүй арай ядан давж байна. Ихэнх дэлгүүрийн лангуу дээрх талх үйлдвэрээс татан авсан боловч худалдан авагч байхгүйгээс 4-6 хонож байгаа гэнэ. Тиймээс ч хугацаа нь дуус ч хөгцрөх тохиолдол гарч байгаа бөгөөд үйлдвэр нь эргүүлсэн авдаггүйгээс болоод хямдруулан зарах тохиолдол ойрын үед гарч байгааг дэлгүүрийн худалдагч нар тайлбарлаж байсан юм. Биднийг тус дүүргийн нэгэн дэлгүүрт ороход лангуун дээр хүнсний бүтээгдэхүүн төрөл, төрлөөр өрөөстэй байлаа. Тухайн дэлгүүрт 30 гаруй минут зогссон боловч нэг ч худалдан авагч орж ирсэнгүй. Худалдагч эмэгтэй цонхоор ойр ойрхон харж, зөрөөд өнгөрөх хүн бүрийг ороод ирээсэй, худалдан авалт хийгээсэй гэсэн өнгө аястай харж буй илт. Тиймээс ч нүд хаалга болон цонх руу байнга ширтэнэ. Биднийг цонхоор харахад хүн хөлд дарагдаастай бужигнаж байдаг гудам бригадын төв шиг ил хульхан оргиж байсныг нуух юун билээ. Нэлээд хугацаа өнгөрсний нэгэн хүү орж ирээд хоёр ширхэг төмс, тал сонгино жинлүүлэн аваад гарлаа. Бид ч хүүгийн араас гарч учир байдлыг тодруулсан юм. Хүүг Б.Жаргалбаяр гэх бөгөөд долдугаар ангид суралцдаг гэнэ. Мөн хүүгийн ээж, аав хоёр нь Улаан-чулуут дээр хог түүн өдрийн хэрэглээний хүнсээ олдог гэнэ. Ингээд Б.Жаргалбаяр хүүгийн ярьсныг хүргэе. Тэрбээр “Аав, ээж хоёр нар шингэхийн үед гэртээ ирдэг. Ахаа та битгий миний зургийг аваарай. Би танд үнэнээ хэлье. Хэдийгээр эцэг, эх хоёр минь хог түүн амьдардагч гэлээ хоолтой л хонож байна. Гэхдээ гэдэс цатгалан хонох бол ховор. Аав олсон хэдэн төгрөгөөрөө нэг ширхэг талх, хэдэн өндөг аваад эгч бид хоёрт өгдөг. Харин аав өөрөө түүнээс идэх нь ховор. Яагаад гэхээр хүнс аваад илүү гарсан мөнгөөрөө нэг шил архи авч ээжтэй уугаад л унтдаг. Зарим үед найз, нөхөдтэйгөө архи ууна. Өглөө босоод ус цүдийтэл нь залгилаад л ажилдаа явдаг даа. Өдрийн хоолондоо эгч бид хоёр төмс шарж, сонгиноор амтлаад иддэг. Энэ хоёр ширхэг төмсийг шарж идэхээр явж байна” гэсэн юм.
.jpg)
Тиймээс бид тус дүүргийн өөр нэгэн дэлгүүрт очиж ямар байдалтай байгааг тодруулсан юм. Алтан-Овоо хүнсний дэлгүүр явж орвол лангуу нь бараа гээд байх юмгүй хоосон харагдана. Худалдагч эмэгтэй юугаа зарах гэж байгаа юм бүү мэд нүдээ бүлтгэнүүлэн зогсох нь нэн өрөвдөлтэй. Худалдагч эмэгтэй нэрээ нууцалж, зураг даруулахаас татгалзан дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “Манайх өмнө нь лангуу дүүрэн бараатай, хоёр худалдагдагч ажлын орон байраар хангадаг байлаа. Гэвч цар тахлаас хойш өөрсдөө ажиллуулдаг болсон. Цар тахлын хөл хорио тавигдсан ч гэлээ иргэдийн амьдрал сайжрахгүй байгаа нь харамсалтай. Манайх бараагаа дуусаад бараг долоо хонож байна. Бараа татъя гэхээр мөнгө байдаггүй. Хүмүүст зээл өгчихсөн болохоор эргэлтийн мөнгөгүй болсон юм л даа. Хэрвээ хүмүүс зээлээ төлбөл бараг 20 гаруй сая төгрөг цугларах гээд байна. Одоо байгаа нь тос, хэдэн хайрцаг тамхи, ундаа л, чихэр жимс л байна. Мөн хугацаа нь дууссан гурилан бүтээгдэхүүнийг ямар худалдаалтай биш өглөө нохойд өгчихсөн. Ойрын үед манай гудамны иргэд гэртээ боорцог хайраад идэж байна. Заримдаа хэдэн ширхэг өндөг асууж л орж ирдэг л боллоо. Мөн зээл өгөөч гээд орж ирэх нь элбэг. Хүүхдүүд орж ирээд чихэр, жимс авах нь нүдний гэм болсон. Өглөөнөөс орой болтол суугаад ганц, нэг байгаагаа зээлээр өгөөд л өдөр дуус ч байна” гэв. Тэдний дэлгүүрийн лангуу бараг л хоосон. Өм, цөм гэдэг шиг хэд гурван хайрцагтай чихэр жимс, ганц, хоёр шил архи, ундаа, ус л нүдэнд өртөнө. Мөн цаасан хайрцаганд муудсан төмс, сонгино, лууван, манжин харагдана. Түүнчлэн тус дэлгүүрийн худалдагч өрийн дэвтрээ үзүүлсэн юм. Үнэхээр л үнэн ажээ. 60 хуудас дүүрэн хүний нэр, мөнгөн дүн бичсэн өрийн дэвтэр. Итгэж найдаад зээл өгсөн дэлгүүрийн эзэн, өлөн зэлэн хонохгүйн тулд арга буюу зээл авч буй иргэдийг бодохоор өр өвддөг гэнэ. Тиймдээ ч “Заавал эргүүлэн өгөөрэй” гээд зээл өгдөг гэнэ. Бид тус дэлгүүрт худалдан авч орж ирэхийг хүлээн 40 гаруй минут зогссон юм. Ийнхүү зогссоны эцэст нэгэн эмэгтэй хүүхдээ тэвэрсээр орж билээ. Тэрхүү эмэгтэй “Эгчээ минь хоёр ширхэг өндөг, ганц талх өмнөх зээл дээр нэмээд биччих. Хүүхэд маань өлсөөд уйлаад болдоггүй ээ. Хөхөөрөө олигтой ч хооллохоо болилоо. Нөхөр мөнгө явуулахаар заавал өгнө” хэмээн амьдралаа тоочно. Худалдагч “За манайд одоо өндөг алга даа. Чи чихэр, жимс зээлээр авах юм уу. Хүүхдийн хорхой дарчих чихэр, жимс бол бий шүү. Гурилан бүтээгдэхүүн даанч алга даа” хэмээн үнэнээ учирлах ажээ. Тиймээс худалдан авагч эмэгтэй, чихэр, жимс, ундаа аван гарч одлоо. Бид араас нь гарч иргэдийн худалдан авах чадвар ямар байгааг тодруулахыг хүссэн боловч тус эмэгтэй татгалзан юм.

.jpg)
Хоёрхон дэлгүүрээр ороход иргэдийн амьдрал ямар байгаа нь мэдрэгдэнэ. Бид нар шингэхийн алдад дахин дэлгүүрээр орлоо. Худалдан авагчид бараагаа аваад дугаарлан зогсоно. Хүмүүс ихэнхдээ хоёр, гурван өндөг, төмс, лууван барьжээ. Тус дэлгүүрээр үйлчлүүлж буй эмэгтэй дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “Амьдрал үнэхээр хэцүү байна. Нялх нойтон хүүхэдтэйг ч хэлэх үү. Ажил төрөл хийж чадахгүй юм. Нөхөр минь хөдөө уурхайд ажил хийдэг. Сардаа нэг сая таван зуун мянган төгрөгийн цалин авдаг. Гэвч манай гэр бүлд үнэхээр хүрэлцэхгүй байна. Яагаад гэхээр өргөн хэрэглээний бараа хэтэрхий үнэд орсон. Тэр дундаа одоо мах авч идэх айл бараг үгүй боллоо. Тиймээс элэгний нухаш авч гэрийн боорцогтой холиод идэж байна. Би энэ дэлгүүрээс хэдэн ширхэг төмс, хүүхдүүдээ ундаа зээл авахаар орж ирлээ. Манай оройн хоол иймэрхүү л болсон доо. Мөн энэ дэлгүүрээс гадна хэд, хэдэн дэлгүүрт өртэй юуг нь нуух билээ. Бодит амьдрал ийм л байна. Саяхан үнэ буулга, өөрсдөө хэмнэ гээд сүртэй жагсаал болж өнгөрсөн боловч үнийн хөөрөгдөл нэмэгдсээр л байна” гэв
Эгчээ минь хоёр ширхэг өндөг, ганц талх өмнөх зээл дээр нэмээд биччих. Хүүхэд маань өлсөөд уйлаад болдоггүй ээ. Хөхөөрөө олигтой ч хооллохоо болилоо
Тиймээс бид тус дэлгүүрээс хэдэн ширхэг төмс худалдан аваад гарч буй нэгэн хүүг даган гэрт очсон юм. Хүү ээжтэй хоёул амьдарч аж. Ээж нь тэтгэврийн хөгшин байх бөгөөд хар цай, тостой боорцгоор л өдөр хоногийг давж буйгаа учирлалаа. Гэрийн эзэн Дэжид “Чи намайг харж байгаа биз дээ. Би одоо боорцог хайраад л сууж байна. Би тэтгэврийн хөгшин хүн. Муу хүүгээ гэдэс цатгалан явуулж чаддаггүй юм аа гэхэд өлсгөхгүй байхыг л бодож байна. Би төр засгаас юу хүсэх, юу авах билээ. Харин үнэд орж барааныхаа үнийг буулгаад өгвөл тэтгэврийн хэдэн төгрөг маань амьдрал хүрэлцэх л байх. Юуг нь нуух билээ. Нөгөө үлгэрт гардаг шиг авдрын ёроолыг ухаж, атга гурилаар боорцог хийж сууна” гэв.
(1).jpg)
Бид тухайн айлаас гаран явлаа. Хүү хашааныхаа хаалгыг түгжээд “Баяртай” хэмээн гараа даллан үлдсэн юм. Гудам уруудан явтал тэрсхэн хоёр хүүгээ хөтөлсөн эхнэр, нөхөр дундаа уут гурил дамжилсаар явна. Эхнэр “Ханиа хэдүүлээ энэ 10 кг гурилаараа яаж хийж байгаад долоо хоночих юмсан даа. Хэдий болтол “Нараа эгчийн дэлгүүрээс зээл авах билээ” хэмээн ярилцаж явав. Хоёр хүүгийн нэг нь “Харин тийм ээ. Бид хоёр шарж идэхээ болиод, хэзээ гоё амттай чихэр идэх юм бол” хэмээн уулга алдан явав.
Иргэдийн амьдрал хэдэн кг гурил, ганц хоёрхон ширхэг төмсөн дээр тогтож байна. Энэ байдлаар удахгүй гурил төмснийхөө үнийг ч дийлэхээ болих вий дээ. Энэ иргэдийнхээ амьдралыг төр хэрхэн сайжруулах вэ. Иргэд буй газар л төр оршино гэдэг дээ.
(1).jpg)
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Иргэд ширхэг төмсөөр өдрийн хоолоо аргацааж байна |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |