• Өнөөдөр 2024-03-29

ИРГЭД ӨЛСӨЖ, ЛАНГУУН ДЭЭРХ ХҮНС ХӨГЦӨРЧ, МУУДАЖ БАЙНА

2022-04-29,   2615

         Баруун гартаа талх, хэдэн ширхэг өндөг барьсан эмгэн өвгөнөө сугадан алхана. Эмгэн “Өвгөн минь энэ талх хөгцөрчихсөн байна. Гэхдээ яах вэ, хоёулаа хугацаа нь дууссан талхыг үйлдвэрийн үнээр нь авчихлаа. Өнөөдөртөө болох л байх даа. Энэ дэлгүүрийг ажиллуулдаг хүү их буянтай юм. Энэ дэлгүүр байгаагүй бол хоёулаа өдийд өлбөрөөд үхэх байсан биз. Тэтгэврийн хэдэн төгрөг буухаар өрийг нь өгөөд дахин зээл авъя даа” хэмээн ярилцсаар явав. Бид тэдний ийнхүү ярилцахыг сонсон араас хэсэг дагаж явсан юм. Гэтэл гудам ороон тал талх барьсан хүү гүйж яваа харагдав. Тиймээс бид дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

         Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх гэр хорооллын айлуудын амьдрал үнийн хөөрөгдлөөс болоод бор өдрүүдийг идэх талхгүй арай ядан давж байна. Ихэнх дэлгүүрийн лангуу дээрх талх үйлдвэрээс татан авсан боловч худалдан авагч байхгүйгээс 4-6 хонож байгаа гэнэ. Тиймээс ч хугацаа нь дуус ч хөгцрөх тохиолдол гарч байгаа бөгөөд үйлдвэр нь эргүүлсэн авдаггүйгээс болоод хямдруулан зарах тохиолдол ойрын үед гарч байгааг дэлгүүрийн худалдагч нар тайлбарлаж байсан юм. Бидний хамгийн түрүүнд орсон дэлгүүрийн лангуун дээр хүнсний бүтээгдэхүүн төрөл, төрлөөр байв. Бид тус дэлгүүр 30 гаруй минут зогссон боловч нэг худалдан авагч орж ирсэнгүй. Худалдагч эмэгтэй цонхоор ойр ойрхон харж, зөрөөд өнгөрөх хүн бүрийг ороод ирээсэй, худалдан авалт хийгээсэй гэсэн өнгө аястай харж буй илт. Тиймээс ч нүд хаалга болон цонх руу байнга ширтэнэ. Биднийг цонхоор харахад хүн хөлд дарагдаастай бужигнаж байдаг гудам бригадын төв шиг ил хульхан оргино.

 

 Тиймээс ч хугацаа нь дуусч хөгцрөх тохиолдол гарч байгаа бөгөөд үйлдвэр нь эргүүлсэн авдаггүйгээс болоод хямдруулан зарах тохиолдол ойрын үед гарч байгааг дэлгүүрийн худалдагч нар тайлбарлаж байсан юм

Тус дэлгүүрийн худалдагч Б.Солонготуяаг бидэнд ийнхүү ярьсан юм. Тэрбээр “Ойрын өдрүүдэд иргэдийн худалдан авах чадвар үнэхээр муу байна. Энгийн өдрүүдэд ч дэлгүүр хөл хөдөлгөөн ихтэй байдаг байлаа. Ядаж хүүхдүүд зайрмаг байнга авдаг байсан. Гэтэл ойрын өдрүүдэд худалдан авалт навс унасан. Ойрхон болохоор л хүүхдээ тэвэрсэн эмэгтэйчүүд ихэвчлэн орж ирээд “Амьдрал хэцүү байна. Зээл өгөөч хүүхдийг минь бодоод” гэж гуйдаг. Яах вэ ойр тойрны таньдаг хүмүүстэй бол зээл өгчихдөг л дөө. Манайх ойрын хоёр, гурван өдөр бараа татаж аваагүй. Яагаад гэхээр өмнөх нь зарагдахгүй байна. Заримынх бүүр хугацаа нь дууссан. Энэ байдлаар удаан үргэлжилбэл удахгүй дампуурах байх” гэдэг хариултыг өгсөн юм. Бид энэхүү дэлгүүрээс гаран дараагийн дэлгүүрийг зорьсон явлаа. Гудмаар явахад толгой, шийр хуйхалж байгаа бололтой үнэр  ханхална. Мөн хэлээ унжуулсан ноход хашааны банзан дундуур шургалан орж байв. Хичээл тарсан бололтой цүнх үүрсэн хүүхдүүд гэрийн зүг ганхан алхана. Уг нь бол хичээл дараад явж буй хүүхдүүд гартаа зайрмаг, ундаа барьчихсан явж харагддаг байлаа.

 

Гудмаар явахад толгой, шийр хуйхалж байгаа бололтой үнэр  ханхална

         Бид явсаар дараагийн дэлгүүрт ороход лангуу нь бараг хоосон байв. Тус дэлгүүрийн худалдагч Ц.Сүндэр зураг даруулахаас татгалзан дараах тайлбарыг өгсөн юм. “Манайх өмнө нь лангуу дүүрэн бараатай, хоёр худалдагдагч ажлын орон байраар хангадаг байлаа. Гэвч цар тахлаас хойш өөрсдөө ажиллуулдаг болсон. Цар тахлын хөл хорхой тавигдсан ч гэлээ иргэдийн амьдрал сайжрахгүй байгаа нь харамсалтай. Манайх бараагаа дуусаад бараг долоо хонож байна. Бараа татъя гэхээр мөнгө байдаггүй. Хүмүүст зээл өгчихсөн болохоор эргэлтийн мөнгөгүй болсон юм л даа. Хэрвээ хүмүүс зээлээ төлбөл бараг 20 гаруй сая төгрөг цугларах гээд байна. Одоо байгаа нь тос, хэдэн хайрцаг тамхи, ундаа л, чихэр жимс л байна. Мөн хугацаа нь дууссан гурилан бүтээгдэхүүнийг ямар худалдаалтай биш өглөө нохойд өгчихсөн. Ойрын үед манай гудамны иргэд гэртээ боорцог хайраад идэж байна. Заримдаа хэдэн ширхэг өндөг асууж л орж ирдэг. Мөн зээл өгөөч гээд орж ирэх элбэг дээ. Хүүхдүүд орж ирээд чихэр, жимс авах нь нүдний гэм болсон. Өглөөнөөс орой болтол суугаад ганц, нэг байгаагаа зээлээр өгөөд л өдөр дуус ч байна” гэв. Тэдний дэлгүүрийн лангуу бараг л хоосон. Өм, цөм гэдэг шиг хэд гурван хайрцагтай чихэр жимс, ганц хоёр шил архи, ундаа, ус л  нүдэнд өртөнө. Мөн цаасан хайрцаганд муудсан төмс, сонгино, лууван, манжин харагдана. Түүнчлэн тус дэлгүүрийн худалдагч өрийн дэвтрээ үзүүлсэн юм. Үнэхээр л үнэн ажээ. 60 хуудас дүүрэн хүний нэр, мөнгөн дүн бичсэн өрийн дэвтэр. Итгэж найдаад зээл өгсөн дэлгүүрийн эзэн, өлөн зэлэн хонохгүйн тулд арга буюу зээл авч буй иргэдийг бодохоор өр өвдөм.

 

Сардаа нэг сая таван зуун мянган төгрөгийн цалин авдаг. Гэвч манай гэр бүлд үнэхээр хүрэлцэхгүй байна

Хоёрхон дэлгүүрээр ороход иргэдийн амьдрал ямар байгаа мэдрэгдэнэ. Бид нар шингэхийн алдад дахин дэлгүүрээр орлоо. Худалдан авагчид бараагаа аваад дугаарлан зогсоно. Хүмүүс ихэнхдээ хоёр, гурван өндөг, төмс, лууван барьжээ. Тус дэлгүүрээр үйлчлүүлж буй эмэгтэй дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “Амьдрал үнэхээр хэцүү байна. Нялх нойтон хүүхэдтэйг ч хэлэх үү. Ажил төрөл хийж чадахгүй юм. Нөхөр минь хөдөө уурхайд ажил хийдэг. Сардаа нэг сая таван зуун мянган төгрөгийн цалин авдаг. Гэвч манай гэр бүлд үнэхээр хүрэлцэхгүй байна. Яагаад гэхээр өргөн хэрэглээний бараа хэтэрхий үнэд орсон. Тэр дундаа одоо мах авч идэх айл бараг үгүй боллоо. Тиймээс элгэний нухаш авч гэрийн боорцогтой холиод идэж байна. Би энэ дэлгүүрээс хэдэн ширхэг төмс, хүүхдүүдээ ундаа зээл авахаар орж ирлээ. Манай оройн хоол иймэрхүү л болсон доо. Мөн энэ дэлгүүрээс гадна хэд, хэдэн дэлгүүрт өртэй юуг нь нуух билээ. Бодит амьдрал ийм л байна. Саяхан үнэ буулга, өөрсдөө хэмнэ гээд сүртэй жагсаал болж өнгөрсөн боловч үнийн хөөрөгдөл нэмэгдсээр л байна” гэв. 

 

 Манай оройн хоол иймэрхүү л болсон доо. Мөн энэ дэлгүүрээс гадна хэд, хэдэн дэлгүүрт өртэй юуг нь нуух билээ

Иргэдийн хүнсний хэрэглээ өдрөөс өдөрт танагдаж ганц, хоёр төмс, тал талхаар л өдөр хоногийг өнгөрөөх болжээ. Тус дэлгүүрээс баруун гартаа талх барин өвгөнөө сугадах гарч буй өвгөн, эмгэн хоёрыг даган гараад араас алхаллаа. Тэд хугацаа нь дуусаж, хөгцөрсөн талхаараа маргаашийн нартай золгохын тухай ярилцаж явна. Хөөрхий зээлээр хөгцтэй талх худалдаж аваад биесээ түшин амьдрахын төлөө алхаж яваа энэ хоёрын буурал тэтгэврээ буухаар зээлээ төлөхийн тухай ярилцана. Ийн явтал гудамны үзүүр ороон тал талх, хоёр ширхэг өндөг барьсан хүү гэрийн гүйн явав.

Иргэдийн амьдрал хөгцтэй тал талх, хэдэн ширхэн өндгөн дээр тогтож байна. Энэ байдлаар удахгүй тал талхаа зээлээр авч чадахаа боливол юу идэж амьдрах вэ.

 


ИРГЭД ӨЛСӨЖ, ЛАНГУУН ДЭЭРХ ХҮНС ХӨГЦӨРЧ, МУУДАЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-01 22:15:57
    ddd: ene shudarga orsoldoon hereglegchiin erh ashig hamgaalah gazr n unee nemeed bgaa baiguullagaa shalgah heregtei odor bur l duraaraa nemne delguuruud irsen une n nemegdeheer ter uneer n zarna zagnuulna ajlaa hiigeechee ter gzar n
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-01 19:53:26
    Зоч: Үнэ тэнгэрт хадсаныг анх удаа мэдэрч үнэмшлээ. Энэ хирээр иргэдийн амьдрал маш хурдан уруудаж бна. Залуучууд бүгд гадгашаа явахын түүс! Бүх залуучууд шүү! Залуучуудаар барахгүй хөгшин залуугүй Монголын амьдралаас жийрхэж амьд явахын тулд, үр хүүхдийнхээ ирээдүйн тулд, тартагтаа тулахгүйн тулд дайжахын хүслэн болоод байна. Бүр арга ядаад байна!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-29 22:47:59
    Зочин: Хөгцтэй юм зарж яасан ч болохгүй, элэгний хавдар үүснэ.Ядаж хугацаа дууссан дууссан ч хөгцрөөгүй юм идэх ёстой,ард түмэн ийм байгааг энэ авилгачид болиосой.Үхэхдээ аваад үхэх биш, дэндүү юмаа!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188