1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг анхдугаар Богд Жибзундамба хутагтаар өргөмжлөх ёслолд зориулж Ширээт цагаан нуур орчимд нэлээд орд өргөө барьжээ. Шарын шашин анх дэлгэрч эхэлж байсан үе тул сүсэгтэн ардууд Богд Жибзундамба хутагтын орд өргөөг бараадан нутаглах болсон гэдэг. Анхны нийслэл Хар хорум хот Мин улсын довтолгоонд галдан шатаагдаж, үгүй болсны дараа нүүдлийн соёл иргэншилдээ шилжээд байсан монголчууд дахин нэгдмэл байдлаар суурин амьдарч эхэлсэн нь энэ байлаа. Эндээс Улаанбаатар хот бий болох үндэс тавигджээ.
Улаанбаатар хот өнөөгийн төрхөө олох хүртлээ анхны Өргөө нэрээ Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ, Улаанбаатар гэж дөрвөн удаа сольж, Орхон, Туул, Тамир голыг хөвөөг даган 29 удаа нүүдэллэжээ. Ингэж суурин соёл иргэншлийг цогцлоох тохиромжтой газар хайж, 139 жилийг зарцуулсан бөгөөд 1778 онд өнөөгийн Улаанбаатар хот байгаа Туул голын хөвөө, Алтан тэвшийн хөндийд иржээ.
Улаанбаатар хотын он тоолол явж эхэлснээс хойш өдгөө 381 жил өнгөрчээ. Харин өнөөгийн бидний амьдарч байгаа Алтан тэвшийн хөндийд нүүж ирснээс хойш 242 жил өнгөрч байна. Улаанбаатар хотын түүхийг ийн нэхэн дурсах шалтгаан хэд хэд байна. Бид яг энэ газарт ирээд бүтэн хоёр зуун хагастай амьдарч байна. Гэтэл хоёр зууны өмнөх ахуй өөрчлөгдсөн үү. Үнэндээ хот болж чадсан уу.
Хамгийн энгийн, өдөр тутам хардаг, өөрчлөгддөггүй зүйлсээс эхэлж бодох ёстой. Жишээ нь, Улаанбаатар хотын анхны нүхэн жорлон 1778 онд буюу 242 жилийн өмнө ухагдаж байжээ, гэж.
XV, XVI зууны үеийн нүүдэлчин монголчуудад бие засах газар гэх ойлголт байсангүй. Ихэнхдээ зэлүүд газар бусдаас хол ганц, хоёрхон гэрээр амьдарч байсан учраас “Бие засаж байгаагаа бусдад харагдах вий” гэж ичиж, санаа зовдоггүй байсантай холбоотой байх. Хувийн соёлтой зарим нь жалга, бут дэрс бараадна. Ер нь л ихэвчлэн ил “авна”. Харин бөөндөө суурин амьдарч эхэлснээр ил цагаан “авахаас” санаа зовж эхэлсэн. Санаа зовох төдий ч бус суурин соёл иргэншлийн наад захын соёл нь тэр байлаа. Тиймээс газар ухаад гурав дөрвөн шон зоогоод эсгий, модоор халхавч хийгээд жорлон бий болгож эхэлж л дээ. Хоёр зууны дараах буюу XXI зууны Улаанбаатар хот одоо 220 мянган нүхэн жорлонтой. Хоёр зууны өмнөхөөс ялгаарах юмгүй. Яах вэ барихдаа янз бүрийн материал ашигладаг, илүү гүн ухдаг болсон байж магадгүй, гэхдээ нүхэн жорлон л бол жорлон.
Бас, нийслэлийн анхны модон хашааг мөн л 200 гаруй жилийн өмнө барьж байжээ. Дөрөв, таван ханатаа дугуйлаад, хаяа хаяагаа залган амьдарч байтал төд удалгүй хамаг эд хогшил, хувийн амьдрал, ахуй нь холилдож эхэлмэгц өрх тус бүр эзэмшил газартай байх шаардлага тулгарч л дээ. Ингээд XVIII зууны төгсгөл гэхэд бүх нийтээр хашаажиж эхэлжээ. Одоо Улаанбаатар хотод 220 гаруй мянган хашаа бий. Хоёр зууны туршид бидний хашаа илүү өндөр, илүү олон болжээ. Суурин соёл иргэншлийн үлгэр жишээ хөгшин Европд “Хүний ухамсар, хашааны өндөр хоёр урвуу хамааралтай” гэх үг байдаг. Өөрөөр хэлбэл, суурин соёл иргэншилд шилжих үед хашаа хэрэгтэй байдаг бол хөгжихийн хэрээр хашаа хэрэггүй болж эхэлдэг юм байна л даа. Харин бид сууринд соёл иргэншилд шилжээд багадаа 242 жил болж байгаа ч хашаагүй бол хамгийн ядууд тооцогдох хандлагатай.
Өөр бусдаар төмөр зууханд мод нүүрс түлж амьдардаг, зарим хэсэгтээ цахилгаанд холбогдоогүй, гудамжиндаа бүү хэл гэртээ тоггүй, тоос шороотой энхэл донхол шороотой замаар гэртээ алхаж харьдаг. Хоёр зууны өмнөх нийгэм яг янзаараа.
Хувь хүн өөрөө ус, дулааны төвлөрсөн шугамд холбогдсон амины орон сууц бариад амьдрах нөхцөл боломж хомс, цөмөөр нь нийтийн орон сууцаар хангаж чаддаггүй, хангахгүй байлаа ч худалдан авах чадамжийг нь бүрдүүлж өгч чаддаггүй улсад амьдарч байгаа бид яах билээ. Модон хашаагаа олдсон, оноогдсон буюу үерийн далан, булгын эх, уулын орой, гуу жалганд бариад, нүхэн жорлондоо бие засаад, хоёр зууны өмнөхөөрөө амьдраад байхаас өөр зүйлгүй. Арчаагүй амьдарч байгаа нь иргэдийн буруу гэж чичлэх нэгэн байж магадгүй. Арчаатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь төрийн үүрэг мөн.
Харагдах байдал, хандлагын хувьд бид хувьсан өөрчлөгдөөгүй бололтой юм. Хоёр зуун илүүтэй өнгөрсөн ч бид ахуйн хувьд тэр үедээ гацчихсан юм шиг. 60 хувь нь хоёр нийгмийн өмнөх чигээрээ байгаа учраас 40 хувьд нь хүртээлтэй өргөн зам, өндөр байшин энд хамаагүй.
Жинхэнэ соёл иргэншилт нийгэмд хэзээ шилжиж, хэзээ хот шиг хот болох вэ. Түүнд дахиад хэдэн жил, хэдэн зуун шаардлагатай бол. Биднээс нэг зуунаар хоцорч, суурин соёл иргэншилд хөл тавьсан улс, хотууд өнөөдөр ямар ч нүхэн жорлонгүй, шороон замгүй, модон, төмөр хашаагүй амьдарч байгаад бидний асуудал байгаа юм.

Хотод амьдарч байгаа хэрнээ харанхуй гудамжаар гэртээ харьдаг баймааргүй байна. Автобусны буудал хүртэл хоёр километр алхдаг баймааргүй байна. Хүүхдээ хогондоо дарагдсан тоостой гудамжинд тоглуулмааргүй байна. Ажилдаа явахдаа, харихдаа түгжрэлд зарцуулдаг цагаа гэр бүлдээ зарцуулдаг болмоор байна. Ажлын гараагаа эхлээд удаагүй залуу эхнэр хүүхэдтэйгээ орон сууцанд орж чаддаг, орон сууцныхаа сарын зээлийг төлөөд үлдсэн цалингаараа амьдарч болдог баймаар байна.
Харааны бэрхшээлтэй иргэн айх аюулгүй алхаж болдог, тэргэнцэртэй иргэн хүссэн газар луугаа орж болдог баймаар байна. Хүүхэд бүр цэцэрлэгт явж, сургуульд сурмаар байна. Өвдөөд түргэн дуудахад 10 минутад ирж чаддаг цэгцтэй хотод амьдармаар байна. Наанадаж энэ бүнийг шийдэх жинхэнэ удирдагчтай болсон цагт бид хоцорсон хоёр зууныхаа нэг зууныг алгасах гээд байна.

| Хөгжлөөс хоёр зуунаар хоцорсон УЛААНБААТАР |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |