Коронавирусийн цар тахал нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал нэмэгдэж буй. Тэр дундаа Өрхийн эмнэлэг тухайн харьяа хорооныхоо иргэдийг халдвартай эсэхийг тестээр илрүүлж, 160 мянган төгрөгийн эмийн багц тарааж байгаа. Тэгвэл тус эмийн багц нь зарим Өрхийн эмнэлэгт тасалдаад байгааг иргэд мэдээлсэн. Иймд бид энэ удаагийн сурвалжилгаараа Өрхийн эмнэлгийн ачаалал болоод эмийн багц хэр олгогдож байгаа талаар Чингэлтэй дүүргийн ХIII, XIV, XVIII хороогоор орж бодит байдалтай танилцлаа.
Эхлээд бид Чингэлтэй дүүргийн ХVII хорооны өрхийн эмнэлгээр оров. Цаг хэдийн 11:00 болж, ид үзлэгийн цаг явагдаж байв. Эмнэлгийн гадна халдварын шинжилгээ өгөх гэсэн иргэд дараалан зогсжээ. 10 гаруй хоногийн өмнө биднийг ирэхэд оочер байгаагүй бол энэ удаад ийн дараалал үүссэн нь коронавирусийн халдвар авах иргэдийн тоо ихсэж байгаа нь илт байв.
Дотогш ортол эмчийн өрөөний үүдэнд даралт үзүүлэх гэсэн хоёр, гурван ахмадаас гадна хүүхдээ вакцинд хамруулах гэсэн хоёр эмэгтэй сууна. Иргэдийг үзүүлж дууссаны дараа тус Өрхийн эмнэлгийн дарга н.Саранннямаас эмнэлгийн нөхцөл байдал, эмийн багцийн талаар тодруулахад “Бид коронавирусийн халдвар хөнгөн авсан иргэдийг гэрээр нь эмчилж буй. Иргэд хүндэрсэн тохиолдолд хэвтүүлэх гэхэд эмнэлгийн оочер дугаар их. Хэвтэх хүмүүсийг дор хаяж хоёроос гурван хоногт шилжүүлдэг.
Эмийн багцын 160 мянган төгрөгт ганцхан эм орохгүй. Эмнэлгийн ажилчдын хувцас хэрэгсэл, эм тариа, бензиний үнэ, ажилчдын илүү цагийн цалин хөлс багтана. Үүнээс зөвхөн 60 мянган төгрөгт эмийн багц боож байгаа.
Манайх өдөр 14:00 цагаас тестээр үзэж, баталснаар эмийн багцаа өгнө.Тэгэхгүй бол өглөөгүүр үзлэгийн цаг давхцдаг. Эрүүл мэндийн яамнаас 500 тест өгсөн нь бидэнд их дэм болсон. Тэгэхгүй бол иргэд шинжилгээ өгөх газар олдохгүй болж, өрхийн эмнэлэгт ирж, маргаан үүсгэж, хүндрэл учруулдаг байсан” гэв.

Ийнхүү тус хорооны тухайд түр оршин суугч олон бөгөөд коронавирусийн халдвар авсан хэмээн хандсан хүн бүрт л эмийн багц тараадаг байна. Угтаа бол тухайн Өрхийн эмнэлэг дээр батлагдсан тохиолдолд эмийн багц тараах журамтай ч бид аль болох нэг ч болов иргэнд туслах зорилгоор харамлахгүй байгаа гэдгийг тэрбээр мөн онцолж байв.
Эмчийн өрөөнөөс гараад коронавирусийн шинж тэмдэгтэй хэмээн шинжилгээ өгөхөөр зогсож буй иргэн Н.Баярмаагаас тодруулав. Тэрбээр “Хэд хоног толгой өвдсөн. Тэгээд эм уугаад зүгээр байх гээд явж байтал өнөө өглөө бие сульдаад нэг л биш. Тэгээд шинжилгээ өгөхөөр ажлаасаа чөлөө авсан. Бараг л эерэг гарах байх гэж бодож байна.
Тэгвэл эмийн багц авах санаатай. Энэ эмийн багц нь тэгээд 160 мянгадаа хүрч байгаа юм уу. Саяхан манай дүүгийнх гэрээрээ ковид тусаад авсан гэсэн. Хэдэн витамин л боож өгсөн харагдана лээ. Одоо тэгээд бүр өгөхгүйгээс дээр юм даа” гэж ярилаа.
Дараа нь бид Чингэлтэй дүүргийн ХIII хороогоор орж нөхцөл байдалтай танилцахаас гадна ямар эм бэлдмэл олдоц муудаж, тасарч байгаа талаар тодрууллаа. Тус өрхийн эмнэлгийн дарга н.Нина “Манай эмнэлгийн хувьд мөн л адил коронавирустэй иргэд болон энгийн үеийн үзлэг оношилгоо гээд ачаалал ихтэй байна. Өдөрт л 15-16 хүн бүртгэгдэж байна. Эмийн багцын хувьд хүүхдийн эм, бэлдмэл их тасалдаж байна. Дээрээс нь нэгдсэн журмаар эм, бэлдмэлээ авах газаргүй болохоор өөрсдөө тухайн эм ханган нийлүүлэх төв, эмийн компанитай гэрээ хийж, эмээ авдаг. Зарим эм олдохгүй тохиолдолд аль бөөний төвд ямар үнээр байна, түүгээр нь авч таардаг. Энэ их ажлын хажуугаар эм, бэлдмэлээ хайж явна гэдэг их хэцүү. Нэгдсэн нэг газраас авчихдаг бол амар байна” гэдгийг онцлон хэлж байв.
Ийн явахад Өрхийн эмнэлгүүдийн ачаалал ижил байх аж. Ерөөс нэг ч эмнэлэг хүн сийрэг харагдсангүй. Ялангуяа үүдэнд зогсох эмнэлгийн ажилтан ковидын шинж тэмдэгтэй болон энгийн иргэдийг нийлүүлэхгүй гэж ихэд хичээнэ. Гэвч орох, гарах ганцхан урсгалтай Өрхийн эмнэлгийн давчуухан коридорт зай барих асуудал хэцүү харагдана. Үргэлжлүүлэн явсаар биднийг ХIV хороонд ирэхэд цайны цаг буюу 13:00 цаг болжээ. Тус өрхийн эмнэлэг хэдийн үүдээ барьж, эмч, сувилагчид сая нэг амсхийж суув. Бид ч хэрэг зоригоо хэлэн, энэ үед нь тус эмнэлгийн сувилагч Г.Баззаррагчаатай ярилцаж амжив.

Тэрбээр “Манай эмнэлэгт өдөрт 15-аас дээш хүн үйлчлүүлж байна. Эмийн багцаа хаяг харгалзахгүй олгож буй. Багцад нь дархлаа дэмжих, цус шингэлэх, вирусээс сэргийлэх зэрэг төрлийн эм байна. Эмийн багц тасарсан тохиолдол манай эмнэлэгт гараагүй. Харин тасарч буй эмнэлгийн хувьд санхүүжилтгүйн улмаас тасардаг. Манайх гэхэд санхүүжилт орж ирээгүй тохиолдолд эмийн компаниасаа зээлдэг.
Аль болох иргэдэд чирэгдэлгүй байхын төлөө л ажиллаж байна. Нөгөө талаар иргэд их бухимдаж байна. Энэ хүрээнд бид бас сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг. Хүмүүс эмийн багц өгөхгүй байна гэж бухимддаг болохоос ямар учраас гэдгийг төдийлөн ойлгодоггүй. Бидний хувьд ч аль болох асуудлаа шийдэж нэг ч гэсэн иргэнд үйлчлэхийг зорьдог” гэв.
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Эмнэлгийн ачаалал ихсэж, эмийн багц багасжээ |
|
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |