Биеийн тамир, спортын улсын хороо “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн хуралдаан баасан гарагт болжээ. Холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж байгуулсан уг Ажлын хэсгийн хуралдаанаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг хэлэлцүүллээ. Монгол Улс нь 2005 онд “Копенхагены тунхаглал”-д, 2007 онд “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д нэгдсэн байдаг.
Эдгээр олон улсын эрх зүйн баримт бичигт заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг батлах шаардлагатай бөгөөд Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ тухай тусгагдсан. Энэ удаагийн хурлаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг боловсруулахад спортын холбоодоос санал авах ажлыг зохион байгуулахаар боллоо.
| “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төсөл боловсруулж байна |
|
Шинэ оны шинэ кино “Ирээдүйгээс ирсэн зочид”
2025-12-26 13:30:42
"Gem mall" худалдааны төвд эхнэрээ хутгалж, хөнөөсөн Н.Энхбатын хавтаст хэрэг
2025-12-26 11:46:44
2025 ОНД ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛЭЭ ҮНЭЛҮҮЛСЭН ОНЦЛОХ УРАН БҮТЭЭЛЧИД
2025-12-26 07:55:29
Азийн танхимын болон тулааны спортын наадам Саудын Араб Улсад болно
2025-12-26 07:10:00
ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮЧИРХИЙЛЛИЙН ЗОЛИОС БОЛЖ, БУСДЫН ГАРТ ОЛНООРОО АМИА АЛДСАН БОЛ СҮР ДУУЛИАНТАЙ БАРИВЧИЛГААНУУД СУРАГ АЛДРАВ
2025-12-26 07:06:08
СУРАГ АЛДАРСАН ДОХ-ТОЙ 12 ХҮН ЧИНЬ 1200-Д ХҮРСЭН БАЙХ ВИЙ ДЭЭ
2025-12-26 07:00:43
ТӨР ТӨСӨВГҮЙ ЯДАЖ БАЙХАД ТӨРИЙН БАНК ТАВАН ДЭД ЗАХИРАЛ “ТЭЖЭЭЖ” БАЙНА
2025-12-26 07:00:00
2025-12-26 07:00:00
ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДЫГ ХУВЬЧЛАХ ЭДИЙН ЗАСАГ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДСЭН ҮҮ ЕРӨНХИЙ САЙД АА
2025-12-26 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |