• Өнөөдөр 2025-02-06

Ховд голд живсэн байж болзошгүй гэх дуудлагын дагуу иргэн Ц-г хайж байна

2021-06-03,   694

     Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн Цоохор харгана гэдэг газар иргэн Ц согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өчигдөр 00:30 цагт гэрээсээ явган гарч, яваад Ховд голын усанд живсэн байж болзошгүй.
 
     Тус дуудлагыг өчигдөр Онцгой байдлын газар 09:12 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн Ц, 48 настай, эмэгтэйг Цоохор харгана гэдэг газраас Цахирын-Үзүүр гэдэг газар хүртэл 15 км завиар, Ховд голын эрэг дагуу найман км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 23:00 цагт түр зогсоосон байна.Өнөөдөр 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.
 

Ховд голд живсэн байж болзошгүй гэх дуудлагын дагуу иргэн Ц-г хайж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188