Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Монголын инновацын 7 хоног” арга хэмжээ энэ жил цар тахлын нөхцөл байдлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдсан юм. Тухайн жилийнхээ инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд танилцуулдаг үзэсгэлэнгийн үйл ажиллагаа энэ удаад байгаль орчны эрүүл, аюулгүй байдал, эко системийг хамгаалах нэгдсэн агуулгын дор “Инновац ба тогтвортой хөгжлийн зорилгууд” сэдэвтэйгээр, олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан нь үйл ажиллагааны онцлох хэсэг байлаа. Нийт 121 байгууллага, хамт олны 200 гаруй инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулсан. Монгол улсаас гадна АНУ, ХБНГУ, БНХАУ, Испани, Швед, Их Британи, ОХУ, Сингапур, Турк, Индонез тэргүүтэй гаднын улсуудаас нийт 29 гарааны бизнес эрхлэгчид танилцуулга, бүтээлээ ирүүлсэн нь үйл ажиллагааны цар хүрээ жилээс жилд хэрхэн тэлж буйг илтгэнэ. Уг томоохон арга хэмжээнээс бид онцлох 10 бүтээгдэхүүн, үйлчилгээг түүвэрлэн танилцуулахаар бэлтгэлээ.
Энэ удаагийн арга хэмжээний "Олон улсын цахим үзэсгэлэнгийн шилдэг бүтээгдэхүүн"-ээр "Ниргэ Системс"-ийн хөгжүүлж буй "Cloud Print" хэвлэлийн систем шалгарсан юм. Ингэснээр тэд "Стартап Монгол" байгууллагын таван сая төгрөгийн үнэ бүхий "Хурдасгуур" хөтөлбөрт оролцох, "GIZ Mongolia"-ийн Бизнес хөгжлийн төвийн дөрвөн сая төгрөгийн зөвлөх үйлчилгээнд үнэгүй хамрагдах, гурван сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдаж авах эрхийн эзэн болсон билээ.
"Cloud Print" нь хэвлэх үйлчилгээний системийг сүүлийн үеийн технологиудыг ашиглан хялбараар шийдэж, хэрэглэгчдийн үнэт цагийг хэмнэснээрээ онцлог. Цагийн хязгааргүй, гуравхан үйлдлээр, хүссэн газраасаа, ямар нэгэн хүнтэй харилцах шаардлагагүйгээр хэвлэх үйлчилгээг авах боломжийг уг технологи олгох юм.
Үзэсгэлэнгийн "Олон улсын шилдэг оролцогч"-оор ХБНГУ-ын "UGT" (UMWELT-GERÄTE-TECHNIK) хөрс, ус судлалын технологи хөгжүүлэгч баг шалгарчээ. Ингэснээр уг багийн хоёр гишүүн Монгол Улсад аялах эрхээр шагнуулж буй юм.
UGT нь тусгай технологийн тусламжтайгаар төрөл бүрийн хөрс, гүний ус, газрын гүнд мэргэжлийн хэмжилт, оношилгоо хийдэг тус багийнхан ус, чийг нэвтрүүлдэггүй, зөөвөрлөх боломжтой боловсронгуй төхөөрөмжүүдээрээ дамжуулан, судалгаа шинжилгээнд суурилсан мэргэжлийн төслүүдэд хамтран ажилладаг. БНХАУ, БНСУ гээд дэлхийн томоохон улс, хотуудад хэдийн хэрэглэгч түншүүдтэй болсон уг компани үйл ажиллагаагаараа дамжуулан байгаль орчноо хамгаалах, байгаль орчны онцлог болон түүнд тохирсон хүний үйл ажиллагааг зохистой хэмжээнд төлөвлөхөд туслах зорилготой юм.
Үзэсгэлэнгийн "Шилдэг үйлчилгээ"-гээр шалгарсан "Агролли" апп нь орон нутгийн ногоочид, өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой гар утасны апп юм. Тус апп нь орон нутгийн өрхийн үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулах, тариалантай холбоотой мэдээллүүдээ тогтмол авах болон хэрэгцээт санхүүгийн нөхцөл байдлаа дээшлүүлэхэд туслах аж. Ингэхдээ өрхийн кодоороо бүртгүүлж, талбайн түүхээ оруулж, тарьж буй болон зарсан ногоогоо хянахын сацуу тариалж буй ногоо, жимснийхээ талаарх мэдээллийг апп-аас авах боломжтой. Ногоо тариалах нарийвчилсан заавраас гадна өвчин, хортон шавжийн талаар мэдээлэл, зөвлөмжийг нэг дор багтааснаараа онцлог.
Тэд арга хэмжээний шилдгээр шалгарснаар "Cloud Print"-ийн адил "Стартап Монгол" байгууллагын таван сая төгрөгийн үнэ бүхий "Хурдасгуур" хөтөлбөрт оролцох, "GIZ Mongolia"-ийн Бизнес хөгжлийн төвийн дөрвөн сая төгрөгийн зөвлөх үйлчилгээнд үнэгүй хамрагдах, гурван сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах эрхийн эзэн болсон юм.
Үзэсгэлэнгийн "Тусгай байр"-ын шагналтнаар "Cody" ХХК тодорсон юм. "Cody" нь бизнес эрхлэгчдэд худалдаа, үйлчилгээнийхээ цахим салбар буюу онлайн платформыг хамгийн бага зардлаар, хамгийн богино хугацаанд бүтээх боломжийг олгодгоороо онцлог. Бизнесийг технологиор хөгжүүлнэ хэмээх уриатай тус хамт олон одоогоор "Shoppy.mn", “Говь хангай мебель” тавилгын сүлжээ их дэлгүүрийн www.homemall.mn, “Глобал Сайкл” компанийн www.24auto.mn гэх мэт хэдэн арван онлайн худалдааны платформын төслүүд дээр амжилттай ажиллажээ.
Тэдэнд "Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн" зүгээс “Драгон” худалдааны төвд нэг жилийн турш үнэгүй ашиглах оффис болон менторингийн хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг компанийн 20 хувийг эзэмших, хамтран ажиллах нөхцөлтэйгөөр бэлэг болгосон юм.
Шүлснээс SARS-CoV-2 вирус илрүүлэх нь хамар залгиурын арчидсанд шинжлэхээс илүү мэдрэг болохыг олон судалгаа баталсан бөгөөд АШУҮИС-ийн судалгааны багийнхан шүлсийг шууд боловсруулах, мультиплекс бх-ПГУ аргаар SARS-CoV-2 вирусийн өвөрмөц 2 бай дарааллыг олшруулж илрүүлэх, вирусийн хуулбарын тоон хэмжээг тогтоох аргачлалыг судалсан юм. Судалгааны баг 2021 оны гуравдугаар сарын 26-нд “SARS-CоV-2-ийг шүлснээс шууд илрүүлэх бодит хугацааны ПГУ-ын цомог”-ийг үндэсний үйлдвэрийн оношлуураар бүртгүүлэн, албан ёсоор гэрчилгээгээ авснаар тус бүтээгдэхүүн нь үндэсний хэмжээнд, хэрэглээнд нэвтрүүлэх бүрэн боломжтой болох нь баталгаажжээ. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хөгжүүлсэн, дотоодын анагаахын салбарт гарсан уг дэвшилтэт инновацын бүтээгдэхүүнийг онцлохгүй байх аргагүй.
Иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэхэд зайлшгүй хүргэх зорилготой "E-Mongolia" төсөл нь өнгөрсөн нэг жилийн хамгийн онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээний нэг гарцаагүй мөн байсан юм. Зөвхөн нийслэл хотын хувьд гэхэд 12 байгууллагын 113 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжийг олгосон тус платформоор дамжуулан бид өдгөө цаг зав, мөнгө санхүүгээ хэмнэх төлөвлөх боломжтой болсон билээ.
ХААИС-ийн эрдэмтэн судлаачид, судалгааны багийнхны боловсруулсан Лактос пробиотик нь нэг гр тутамдаа 200 сая сүүн хүчлийн бактери болон 50 хувийн уураг агуулдаг бөгөөд үйлдвэрлэлдээ импортын түүхий эд ашиглаагүй, уламжлалт арга техникийг ашиглахыг чухалчилсан гэдгээрээ онцлог. Өнөө үед пробиотикийн зах зээл маш хурдтай тэлж буй бөгөөд хүний биед тустай, бизнесийн өндөр ашигтай, эрүүл мэндийн олон асуудлыг шийдсэн, дотоодын үйлдвэрлэл бүхий энэ төрлийн бүтээгдэхүүн нь үзэсгэлэнгийн гол агуулга болох тогтвортой хөгжлийн зорилгуудад чухал хувь нэмэр оруулж чадна хэмээн үзэсгэлэнгийн шүүгчид дүгнэжээ.
Мал эмнэлгийн хүрээлэнгийн 11 жилийн хөдөлмөр шингэсэн Дэльтамон хэмээх уг бэлдмэл нь мал, амьтны арьс, ширийг төрөл бүрийн бэлчээрийн болон бусад хээрийн хачиг, шавжаас хамгаалах үйлчилгээтэй. Монгол Улсын оюуны өмчид бүртгэгдэж, патентаа авсан уг бүтээгдэхүүн нь импортын бүтээгдэхүүнээс илүү хямд үнэтэй, бүрэн баталгаажсан үр дүнтэй, хэрэглэхэд хялбар, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, малын биед үлдэгдэл бодис бага хуримтлагддаг гэдгээрээ тун ч онцлог. Малаас гаргаж авах төрөл бүрийн түүхий эд, түүнд түшиглэсэн бүтээгдэхүүнээрээ гадаад зах зээлд өрсөлдөх бүрэн нөөцтэй манай улсын хувьд малын арьс ширэнд үүсдэг амьд үеийн элдэв өвчнөөс сэргийлэх, малын тарга тэвээргийг нэмэгдүүлэхэд эергээр нөлөөлөх энэ мэт инновацын бүтээгдэхүүнийг боловсруулах нь тун чухал ажил юм.
Энэ жилийн инновацын цахим үзэсгэлэн нь Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд зохион байгуулагдсан тул арга хэмжээнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан оролцсон бүхий л компаниуд байгаль орчинд ээлтэй, хог хаягдалгүй үйл ажиллагааг сурталчилж байв. Ялангуяа гаднын улсаас оролцсон компаниудын талаас илүү хувь нь хог хаягдал, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчны чиглэлийн бүтээгдэхүүн танилцуулсан юм. Дотоодын оролцогчид ч мөн энэ чиглэлд ихээхэн анхаарлаа хандуулсны нэгэн төлөөлөл нь "Пластик Центр" компани байлаа. Тэд хаягдал гялгар уутыг дахин боловсруулж, 100 хувь битүүмжилсэн сав, септик танк, траншейны таг үйлдвэрлэн, хог хаягдлыг багасгах, дахин хэрэглээнд оруулах чиглэлд ажиллаж байна.
Чойжин ламын сүм музей нь Монголын урлагийн зөвлөлтэй хамтран “Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд М-Си-Эс группийн санхүүжилтээр музейн танхимын хаяг тайлбарыг үзэгчдэд сонирхолтой хэлбэрээр хүргэх зорилгоор “CHOIJIN” ухаалаг аппликейшн төслийг хэрэгжүүлсэн юм. Уг апп-аар дамжуулан үзэгч үйлчлүүлэгчид "Чойжин ламын сүм" музейд хадгалагдаж байгаа Монголын хосгүй үнэт болон үнэт үзмэр, дурсгалт барилга, уран баримал зэргийн тайлбарыг AR (Auqmented Reality) технологиор аудио, видео 2D, 3D хосолсон интерактив тайлбартайгаар сонирхон үзэх боломжтой болжээ. Уламжлалт хэв маяг, түүх дурсгалын өвийг орчин үеийн технологитой хослуулан олон нийтэд хүртээмжтэй хүргэж буй уг ажил нь инновацын үлгэр жишээ жишгийн нэг юм.
ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР
| “Инновац ба тогтвортой хөгжлийн зорилгууд” цахим үзэсгэлэнгээс онцлох 10 бүтээгдэхүүн, үйлчилгээ |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |