• Өнөөдөр 2025-02-06

Орхон голд автомашин осолдож, гурван иргэн нас баржээ

2021-05-21,   843

     Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Орхоны хэсэг гэдэг газар суудлын автомашин Орхон гол гаталж байх үедээ живжээ. Тухайн автомашинд жолоочоос гадна дөрвөн зорчигч явсан бөгөөд гурав нь амь эрсэдсэн байна. 
 
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 25 км замыг туулан 19:40 цагт очиход, иргэн Б-ийн жолоодож явсан “Тоёота Карина” загварын суудлын автомашин живсний улмаас тус аймгийн харьяат У, 42 настай эмэгтэй Б, 42 настай эрэгтэй Т, 11 сартай нярай нар осолдож, 49 настай эмэгтэй иргэн Х, 42 настай эмэгтэй О нар голын эрэг дээр ухаангүй байсныг тус сумын Эрүүл мэндийн төвийнхөн авч явсан байна. Голоос автомашин болон иргэн У, Б, Т нарын цогцсыг гаргаж, тус аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошуучид шилжүүлж өгчээ.

Орхон голд автомашин осолдож, гурван иргэн нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188