Өчигдөр О.Мөнхтөр гэх иргэн Сүхбаатарын талбайн дэргэдэх цэцэрлэгт түргэн хоол идэж байгаад 10 мянган төгрөгөөр торгуулсан тухайгаа цахим хаягтаа нийтэлж, түүнийг нь уншсан иргэд зөрчлийн тухай хууль болон цагдаагийн байгууллагын хандлагыг эсэргүүцэж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс уг мэдээлэл нь "худал мэдээлэл" гэх тайлбар гаргажээ. Тухайлбал “СБД-ийн 6 дугаар хороо Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр 17:00 цагийн үед иргэн Э.Б гэгч нь олон нийтийн газарт хог хаясан үйлдэл гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна. Олон нийтийн цахим сүлжээнд мэдээлэл оруулсан иргэн О.М гэгч нь зөрчил үйлдсэн иргэнтэй хамт байсан бөгөөд хоол идсэн гэх үндэслэлээр цагдаагийн алба хаагч иргэнд шийтгэл хүлээлгэсэн гэх үндэслэлгүй ташаа мэдээлэл түгээсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, зөрчил үйлдсэн этгээдэд хуульд заасан шийтгэл оногдуулсныг олон нийтэд бодит бус байдлаар мэдээлэл түгээсэн тухайн иргэнийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үргэлжлүүлэн шалгаж байгаа болно" гэх мэдэгдэл гаргажээ. Чухам яагаад 10 мянган төгрөгөөр торгуулсан талаар О.Мөнхтөрөөс тодрууллаа.
-Та Сүхбаатарын талбайн дэргэдэх цэцэрлэгт хоол идэж байгаад 10 мянган төгрөгөөр торгуулсан юм уу, хог хаясан болохоор торгуулсан юм уу?
-Би өнөөдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст очиж, хэлтсийн дарга болон өчигдөр намайг торгосон цагдаатай уулзлаа. Өчигдөр намайг торгосон цагдаа "Таныг хог хаясан учраас торгосон" гэж гүтгэж байна. Үүнийгээ "Намайг та хоёр дээр очиход “Хот дог”-ны цаас чинь газар байсан учир би торгосон” гэж тайлбарлаж байна. Тэгэхээр нь “Би хог хаяагүй. Энгэрийн камерынхаа бичлэгийг үзүүлж болох уу” гэлээ. Гэтэл “Камер байнга ажиллах албагүй. Зай хураагуур цэнэггүй болдог" гэж дарга нь хэлж байна. Тэгээд ойлголцож чадалгүй маргалдаж байгаад гарч ирлээ. Бид хог хаях нь битгий хэл цагдааг ирэхэд хоолондоо хүрээгүй, өөдөөсөө хараад сууцгааж байсан.
-ЦЕГ-ын гаргасан мэдэгдэл дээр таныг хог хаясан болохоор 10 мянган төгрөгөөр торгосон гэсэн байсан. Та хоёр хог хаяагүй байсан юм бол яагаад торгуулийн мөнгөө өгсөн юм бэ?
-Бид хоёр бичиг баримт бүрдүүлээд яаралтай ажилтай явж байсан юм. Хоолоо идчихээд хурдан явахын тулд 10 мянган төгрөг дээр хэл ам хийж цаг алдаж байснаас гээд мөнгөө өгсөн. Гэтэл торгуулийн хуудас дээр “Хог хаясан” гээд биччихсэн байсан. Надад 10 мянган төгрөг өгч, авах нь чухал байсангүй. Хог хаяагүй байхад хаясан болгож, торгуул ногдуулж байгаа нь сонин байна.
-Та энэ асуудлыг нэг тийш нь шийдэхийн тулд шүүхэд гомдол гаргах уу?
-Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга намайг “Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргаж болно. Би та хоёрын хэнийх нь ч үгэнд үнэмшихгүй байна” гэсэн. Уг нь гомдол гаргамаар байна. Би хог хаяагүй байж хаясан болчихлоо. Мөн худал мэдээлэл тараасан гэж гүтгүүлж байна. Ийм зүйл байж болохгүй биз дээ. Даанч би визний материал хөөцөлдөж байгаа болохоор хажуугаар нь шүүх, цагдаагаар явах хэцүү байна. Тийм болохоор найзтайгаа ярилцаж байгаад шийднэ.
| О.МӨНХТӨР: Өчигдөр намайг торгосон цагдаа "Хог хаясан" гэж гүтгэж байна |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |