Улсын хэмжээнд 345 хоригдол,126 баривчлагдсан этгээдээс коронавирусийн халдвар илэрсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар 268 хоригдол эдгэрч, 75 нь эмчлэгдэж байна. Мөн баривчлагдсан бүх этгээд эдгэрсэн аж. Тухайлбал, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр цагдан хорих ангид хар тамхины хэргээр хоёр жил хоригдож буй Г коронавирусийн халдвараар өвчилж, эдгэрчээ. Түүний биеийн байдал ямар байгаа талаар хоригдол Г-ын дүү Б-аас тодрууллаа.
-Таны ах коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн юм билээ. Та хамгийн сүүлд хэзээ ахтайгаа уулзсан бэ?
-Ахын минь сэтгэлзүй болон биеийн байдал ямар байгааг сайн хэлж мэдэхгүй байна. Бид 15-20 минут уулздаг болохоор нарийн зүйл ярьж чаддаггүй юм. Би анх 461 дүгээр хорих ангид коронавирусийн халдвар гарсан гэдгийг сонсоод маш их санаа зовж, айж, түгшсэн. “Ах минь гайгүй байгаасай” л гэж бодож байлаа. Гэтэл ах минь халдвар авчихсан байсан. Хөл хориотой байсан болохоор уулзах боломж байгаагүй. Ахтайгаа өчигдөр (уржигдар) очиж уулзсан. Бие нь дээрдэж, гайгүй болсон байна лээ. Ах надад хэлэхдээ “Одоо ах нь эдгэрчихсэн. Санаа зоволтгүй, тайван байгаарай” гэж хэлсэн. Яг хэзээ халдвар авсан болон ямар эмчилгээ хийсэн талаар асууж амжаагүй. Ахуйн зүйл яриад л таарсан даа. Хатуу хөл хорионы үед халдвар авсан юм шиг байна лээ. Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрээгүй олон хүн байгаа шүү дээ. Бүр зарим нь нас барж байна.
Ахыг минь эмчилж, эдгээсэн 461 дүгээр цагдан хорих ангийн хамт олон, эмч нарт маш их баярлаж байгаа. Халдварыг маш хурдан хугацаанд эдгээж, халдвар хамгааллаа баримталж, хоригдол нарыг сайтар тусгаарлаж чаджээ гэж бодсон. Мөн эмч нар маш сайн ажиллаж чадсан гэж бодож байгаа. Ахыг минь ямар эмч эмчилсэн гэдгийг мэдэхгүй. Эмчилгээ эрхэлсэн тасгийнхан бүгд эмчилсэн байх л гэж бодож байна. Хэдийгээр миний ах буруу зүйл хийгээд хоригдож байгаа ч эрүүл байх ёстой. Энэ эрхийг дээдэлж, хурдан шуурхай эмчилсэн байна лээ.

-Эдгэрсэний дараа сөрөг нөлөө үлдсэн гэнэ үү. Та энэ талаар асууж чадсан боолов уу?
-Тиймээ, асуусан. Гэтэл “Ямар нэгэн зовиур байхгүй. Хууч өвчин давхар эдгэрсэн юм шиг байна. Бие хөнгөрөөд сайхан болсон” гэсэн. Ах минь хоолойны махтай, хоолой нь өвддөг байсан юм. Одоо зүгээр болсон гэсэн. Эрхээ хасуулж, хайртай хүмүүстэйгээ хамт байж чадахгүй байгаа ч эрүүл байгаад л баярлаж сууна.
-Ах нь өрөөндөө хэдүүлээ байдаг вэ?
-3-4-үүлээ байдаг юм шиг байна лээ.
-Таны ах ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид хоригдоод хэдий хугацаа өнгөрч байна вэ. Ямар хэргийн улмаас хоригдож байгаа талаар та хэлж болох уу?
-Миний ах цагдан хорих ангид хоригдоод хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Хар тамхины хэргээр хоригдсон. Тухайн хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй байна.
-Танай гэр бүлийн зүгээс шүүхийн байгууллагад хандах гомдол, санал бий юү?
-Ахын минь хэрэг бүрэн шийдэгдэхгүй удаж байна. Шүүхэд хандахаар гайгүй мөртлөө хэрэг нь прокурор дээр очихоор бүтэхгүй болчихоод байгаа. Хэргийг нэг тийш нь шийдэж чадалгүй өнөөдрийг хүрч байна.
| 461 дүгээр ангид хар тамхины хэргээр хоригдож байгаа Г-ны дүү Б: Ах минь хорих ангиас халдвар авсан ч хурдан эдгэрсэн байна лээ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |