Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн этгээд цахим гав зүүж ял эдлэх хугацаандаа хэчнээн төгрөгийн төлбөр төлөх талаар ШШГЕГ-ын ХМОНХ төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа.
-Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял энэ оны эхээр хэрэгжиж эхэлсэн. Одоогийн байдлаар хэдэн хүн тус ялыг эдэлж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар Шүүхийн байгууллагаас нийт 22 ялтанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Үүнээс гурван ялтны ялын хугацаа дуусаж, нэг ялтны ялыг хорих ялаар сольж, 18 ялтанд хяналт тавин ажиллаж байна. Дээрх ялтнуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 11 газар, хэлтэс хяналт тавин ажиллаж байна. Тодруулбал, Нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гурав, Баянхонгор, Орхон, Говь-Алтай, Өвөрхангай, Хэнтий, Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Багануур дүүрэг, Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст нийт 15 ялтан ял эдэлж байна.
-Энэ хугацаанд тоног төхөөрөмж эвдэрсэн, гэмтсэн тохиолдол гарч байв уу?
-Одоогийн байдлаар цахим бугуйвчийг гэмтээж, эвдсэн болон хяналтаас гарч зугтаасан ялтан байхгүй байна.
-Шүүхийн зарим төрлийн шийдвэрийг гүйцэтгэхэд хувийн өмчит хуулийн этгээдийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглахтай холбогдон гарах зардлыг тооцох, санхүүжүүлэх, нөхөн төлүүлэх, төлбөрөөс чөлөөлөх журам батлагдсан талаар дурдлаа. Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдсэн ялтан төлбөр төлөх юм уу?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд “Ялтан гар, хөл болон биеийн бусад хэсэгт зүүж ашиглах хяналтын тоног төхөөрөмжийн зардлыг хариуцан төлөх үүрэгтэй”, “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхэд ашиглах тоног төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн, эсхүл хэвийн ажиллагааг нь сарниулсан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэж, гэм буруутай этгээдээр учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 2021 оны 94 дүгээр тогтоолоор “Шүүхийн зарим төрлийн шийдвэрийг гүйцэтгэхэд хувийн өмчит хуулийн этгээдийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглахтай холбогдон гарах зардлыг тооцох, санхүүжүүлэх, нөхөн төлүүлэх, төлбөрөөс чөлөөлөх журам”-ыг батлуулсан. Тус журамд үүрэн холбооны сүлжээний сим карт, дата, зурвас илгээх ашиглалтын зардал, гар, хөл болон биеийн бусад хэсэгт зүүж ашиглах хяналтын тоног төхөөрөмжийн ашиглалтын зардлыг оруулахаар тооцсон. Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан одоогийн байдлаар өдөрт 900 орчим төгрөг төлөхөөр тооцоо гарсан. Цаашид тоног төхөөрөмж сайжрах бүрд төлөх төлбөр буурах, өсөх магадлалтай. Хэрэв гэмтээсэн, эвдсэн, устгасан байвал хяналтын тоног төхөөрөмжийн үнийг нөхөн төлүүлэхээр тусгасан.
-Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж буй этгээдийг ямар нэгэн байдлаар төлбөр төлөхөөс чөлөөлөх боломжтой юу?
-Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд асран хамгаалах хүнгүй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 60 ба түүнээс дээш насны, эрх бүхий байгууллагаас хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан нь тогтоогдсон, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, гурав хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, бүтэн өнчин хүүхэд бол эрх бүхий байгууллагын дүгнэлт, холбогдох баримт бичгийг үндэслэн зардлын төлбөрөөс чөлөөлөхөөр тусгасан.
| Х.БАЯСГАЛАН: Зорчих эрхийн ял эдэлж буй ялтан өдөрт 900 төгрөг төлнө |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |