• Өнөөдөр 2024-05-18

Түймрийн улмаас 70 настай эмэгтэй амиа алдаж, нэг хүн түлэгджээ

2021-05-11,   401

     Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны Орбитын 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 09:53 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 10:00 цагт очиход иргэн Т-ын 6х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн З, 40 настай, эрэгтэй бага зэрэг  түлэгдсэн байсныг ЯТТТ-д, иргэн У, 70 настай, эмэгтэй өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.


Түймрийн улмаас 70 настай эмэгтэй амиа алдаж, нэг хүн түлэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188