Налайх дүүргийн VI хороо “Өнөр” амралтын газрын урд голд "Ланд-100" маркийн автомашин живж, дотор нь зорчиж явсан гурван хүн усанд осолдох нөхцөл байдал үүсчээ. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан аврах бүлгийн есөн албан хаагч ослын газар ажилласан юм. Уснаас гурван хүний амь аварсан Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбаттай цөөн хором ярилцлаа.
-Таниар ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй баг өчигдөр гурван иргэнийг усны ослоос аварчээ. Та бүхнийг очиход ямар нөхцөл байдалтай байсан бэ?
-Иргэд өмнөх жилүүдэд гарч болж байсан гээд гарамгүй газраар гарсан байна лээ. Энэ жил гол, мөрний усны түвшин өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн. "Ланд-100" маркийн автомашины хамар давсан гэж бодоход 1.20-1.30 см устай байсан гэсэн үг. Иргэд машин дүүрэн усанд 40 минутын турш байсан. Жаахан цаг алдсан бол тэд хэцүүдэх байдалтай байсан.

-Голд байсан гурван иргэнийг хэдий хугацаанд уснаас гаргаж чадсан бэ?
-Бидэнд дуудлага өчигдөр 13:05 цагт ирсэн. Аврах бүлгийнхэн бүгд гадуур ажилтай явж байсан болохоор гал унтраах аврах ангийнхныг бүрдүүлж 13:31 цагт ажлаас гарч, 13:45 цагт ослын газар очсон. Ослын газар хоёр цаг 35 минут ажиллаж иргэд, автомашиныг гаргасан. Нэг завь, гурван техниктэй очиж аварсан. Онцгой байдлын албанд дуудлага ирвэл 20-30 минутын дотор өөрсдийгөө бэлдэж гардаг. Онцгой байдлын албан хаагч нар бүгд усанд сэлдэг гэж иргэд андуурдаг. Аврах ажиллагаа, гал унтраах зэрэг төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс ажилладаг.
-Иргэдийн биеийн байдал ямар байна вэ?
-Нөхөр нь 56 настай, эхнэр нь 36 настай, охин нь гурван настай байсан. Эмэгтэйг уснаас гаргахад гишгэж чадахгүй хямарчихсан байсан. Тэднийг дулаан машинд суулгаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн. Иргэд одоо гэртээ байгаа.

-Та Онцгой байдлын албанд хэдэн жил ажиллаж байгаа вэ. Өнгөрсөн жил хэчнээн дуудлагад явсан байна вэ?
-Би Онцгой байдлын байгууллагад 27 жил ажиллаж байна.Өнгөрсөн жил 40 орчим дуудлагад явсан. Зам тээврийн осол, усны дуудлага, шуурганд төөрөх, цасанд суух, хүн, малын гоц халдварт өвчин зэрэг бүх төрлийн дуудлагад явдаг.
-27 жилийн турш бусдын эрүүл мэнд, амь, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангаж, авран хамгаалсан байна. Иргэд баярласан сэтгэлээ илэрхийлж чаддаг уу?
-Яг үнэндээ, иргэд аврах ажиллагаа дууссаны дараа баярласан сэтгэлээ илэрхийлж чаддаггүй. Өөрсдөө хямарчихсан байдаг учраас өөрийгөө ямар нэгэн байдлаар илэрхийлж чаддаггүй гэсэн үг. Гэвч бидний хувьд хүний амь аварна гэдэг бахархал юм шүү дээ. Хамгийн гол нь өөрсдөө болон бусдыг эрсдүүлээгүйдээ маш их баярладаг. Он гарснаас хойш гол, устай холбоотой хоёр дахь дуудлага ирж байна. 14 хоногийн өмнө хоёр хүүхдийг уснаас аварсан.
-Дулаан орж байгаа цагт иргэдэд юу анхааруулж хэлэх вэ?
-Урин дулаан цаг эхлэхээр иргэд агаар салхинд гарч, гол дээр очдог. Энэ үед иргэд баталгаатай зам, гарцаар гарахгүй өөрсдийгөө эрсдэлд оруулдаг. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гол руу дагуулж явах хэрэггүй.

| Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.ЧИНБАТ: Бидний хувьд хүний амь аварна гэдэг бахархал шүү дээ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |