Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн Зүүн цагаан гэдэг газраас малчин Д, 33 настай, эрэгтэй энэ сарын 26-ны өдрийн 10:00 цагийн орчим мотоциклтой малдаа яваад сураггүй болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын ажилтнууд малчин Д, 33 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг өчигдөр 06:45 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 18:00 цагт гэрээс нь баруун хойд зүгт таван км-т Зүүн цагааны нуруу гэдэг газраас цогцсыг олж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.
Мөн Тус аймгийн Есөнзүйл сумын Тахилга багийн Хөх толгой гэдэг газраас малчин О, 35 настай, эрэгтэй энэ сарын 26-ны өдөр 11:00 цагийн үед малдаа яваад сураггүй болсон байна. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд малчин О, 35 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагаа өчигдөр 08:30 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 19:12 цагт гэрээс нь зүүн урд зүгт 45 км-т Гиваан шанд гэдэг газраас эсэн мэнд олжээ.
| Мотоциклтой малд яваад нас баржээ |
|
Шинэ оны шинэ кино “Ирээдүйгээс ирсэн зочид”
2025-12-26 13:30:42
"Gem mall" худалдааны төвд эхнэрээ хутгалж, хөнөөсөн Н.Энхбатын хавтаст хэрэг
2025-12-26 11:46:44
2025 ОНД ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛЭЭ ҮНЭЛҮҮЛСЭН ОНЦЛОХ УРАН БҮТЭЭЛЧИД
2025-12-26 07:55:29
Азийн танхимын болон тулааны спортын наадам Саудын Араб Улсад болно
2025-12-26 07:10:00
ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮЧИРХИЙЛЛИЙН ЗОЛИОС БОЛЖ, БУСДЫН ГАРТ ОЛНООРОО АМИА АЛДСАН БОЛ СҮР ДУУЛИАНТАЙ БАРИВЧИЛГААНУУД СУРАГ АЛДРАВ
2025-12-26 07:06:08
СУРАГ АЛДАРСАН ДОХ-ТОЙ 12 ХҮН ЧИНЬ 1200-Д ХҮРСЭН БАЙХ ВИЙ ДЭЭ
2025-12-26 07:00:43
ТӨР ТӨСӨВГҮЙ ЯДАЖ БАЙХАД ТӨРИЙН БАНК ТАВАН ДЭД ЗАХИРАЛ “ТЭЖЭЭЖ” БАЙНА
2025-12-26 07:00:00
2025-12-26 07:00:00
ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДЫГ ХУВЬЧЛАХ ЭДИЙН ЗАСАГ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДСЭН ҮҮ ЕРӨНХИЙ САЙД АА
2025-12-26 06:59:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |