Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн долоо хоногийн зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд хот, нийтийн аж ахуйн ажлуудыг эрчимжүүлэх, зам засварын ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэг, даалгавар өгсөн.
Энэ талаар НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Тухайлбал, авто замын хашлага, босоо тэмдэг, тэмдэглэгээнүүдийг засварлах, шинэчлэх ажлуудаа эрчимжүүлэх хүрээнд 919 тэмдгийн засвар, арчлалт болон шинээр байршуулах ажил хийжээ. Мөн явган замын тусгаарлах труба, хайс будах ажлыг дүүргүүдэд зохион байгуулжээ.
Тэрбээр "Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг эрчимжүүлэх үүрэг, чиглэл өгсний дагуу гүүрэн гарц, нүхэн гарц, замын тэмдэг, тэмдэглэгээ, хайсыг угааж, цэвэрлэх ажлыг тогтмол хийж байна. Энэ хүрээнд өнгө үзэмжээ алдсан, зэвэрсэн нийт 4577 метр урт хайс, хашлага будаж, засварлан, Сансарын нүхэн гарц болон 100 айл, Бөмбөгөр, 120 мянгат, 19-р хорооллын гүүрэн гарцуудын гадна, дотор шилэн фасад, тоноглолуудыг угааж цэвэрлэх ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэсэн байна.
Мөн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг сэргээн, засварлах ажлын хүрээнд Махатма Гандигийн хөшөөний ус нэвчиж эвдэрсэн суурийг байгалийн боржин чулуугаар солих, намаг үүсч, суулт өгсөн хөшөө орчмын 60 ам метр талбайн хөрсийг хуулан, нягтаршуулан хавтан тавих, бичвэрийг солих, орчныг тохижуулах ажлыг хийж, дууссан байна.
Хэлмэгдэгсдийн хөшөөний засварын ажлыг эхлүүлж, суурийн 91.44 ам метр хавтанг хуулж, суурийг шинэчлэх ажил хийгдэж байна" гэлээ.
(1).jpeg)
ГАЛ ТҮЙМЭР ГАРЧ БОЛЗОШГҮЙ 92 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖ, АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭВ
Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай” А/256 дугаар захирамжийн хүрээнд таван байгууллагын томилогдсон хөдөлгөөнт эргүүл хяналт, шалгалтын ажлыг найман дүүргийн ногоон бүсийн 126 чиглэлд зохион байгуулжээ. Ингэхдээ давхардсан тоогоор 1160 алба хаагч, 422 техник, хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэхэд гал түймэр гарч болзошгүй 92 зөрчил илрүүлж, газар дээр нь арга хэмжээ авч, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ажилласан байна.
Ногоон бүсэд зорчиж байсан 649 автомашинтай 2271 иргэнд сэрэмжлүүлэг хүргэж ажиллалаа. Мөн ойн сан бүхий газар амьдардаг иргэдэд хөдөлгөөнт эргүүлийн хяналт, шалгалтын хүрээнд түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг танилцуулж, нийт 800 орчим айл өрхөөс түймрийн баталгаа гаргуулсан. Түүнчлэн ойн санд нэвтэрсэн болон нэвтрэхийг завдсан 415 автомашин, 1757 иргэний хөдөлгөөнийг хязгаарлажээ.
ХОТОО УГААХ, АРИУТГАХ АЖЛЫГ ТОГТМОЛ ХИЙХ ЁСТОЙ ГЭЛЭЭ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хөл хорионы өдрүүдэд хот, нийтийн аж ахуйн ажлууд сайн хийгдэж байгааг онцлоод цаашид Улаанбаатар хотоо угаах, цэвэрлэх, ариутгах ажлыг тогтмол хийж байхыг үүрэг болгов. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн их цэвэрлэгээний талаар танилцуулаад, автобусны буудлын угаалга, цэвэрлэгээний ажлыг зургаан бригад хийж байгаа гэлээ.
Гамшгаас хамгаалах Бүх нийтийн нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгасантай холбогдуулан Хотын дарга Д.Сумъяабазар нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж талбай, байгууллагын өрөө тасалгаа, орон сууцны орц хонгил, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйтгэлийг сайтар хийх үүрэг өглөө.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/251 дүгээр захирамжийн хүрээнд нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан хаалт, төмөр шонгуудыг чөлөөлөх ажлыг хөл хорионы хугацаанд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хуулийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Хотын дарга энэхүү ажлыг сайн зохион байгуулж байгааг хэлээд цаашлаад дүүргүүдийн удирдлагуудтай хамтарч нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажлыг үе шаттай явуулах хэрэгтэй гэлээ.
Мөн "Ковид-19" цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийн дархлаажуултын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах үүрэг өгөв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Д.Сумъяабазар: Хот угаах, ариутгах ажлыг тогтмол хийх ёстой |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |