Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасанэ хугацаанд QR кодоор хэрхэн зорчих тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ойролцоогоор 41593 тээврийн хэрэгсэл хатуу хөл хорионы өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохоор системд бүртгэгдсэн. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй байгууллагуудад системд буй тээврийн хэрэгслийн мэдээлэлд үндэслэн QR код олгоно. Эхний хөл хорионы үед мэдээллийн санд мэдээллээ нийлүүлсэн байгууллагууд автомашиныхаа дугаарыг системд оруулан хүсэлт явуулахад шинэ QR олгогдоно. Өөрөөр хэлбэл Smartcar.mn хуудсаар орж хүсэлтээ өгөөд QR кодоо авах боломжтой. QR кодыг бусдад дамжуулан хэрэглэсэн болон бусад цагаар замын хөдөлгөөнд оролцсон бол цагдаа нар газар дээр нь зөвшөөрлийг хүчингүй болгох ёстой. Үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй байгууллагуудын автомашин 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино. Үүнд, Эрчим хүч, дулаан, инженерийн хангамж, ариутгал, хот нийтийн аж ахуй, хүнс үйлдвэрлэл, түгээлтийн аж ахуйн нэгжүүд хамаарахгүй. Зорчих байгууллагын ажилтан албан хаагчид хөдөлгөөнд оролцохдоо ажлын үнэмлэхээ QR кодтой хавсаргасан байх ёстой. Нийтийн тээвэр ч мөн адил дээрх цагийн хуваарийн дагуу явна. Байгууллагууд уг цагийн хязгаарлалтад тохируулж үйл ажиллагаагаа зохицуулах нь зүйтэй” гэлээ.

Х.Нямбаатар: QR кодоор 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино |
|