• Өнөөдөр 2025-02-06

Ханх суманд 4.0 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

2021-04-23,   578

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар өчигдөр 14:08 минутад 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч ямар нэгэн хохирол учраагүй байна.

Тус аймагт нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш нийт 58100 удаа газар хөдөлсөн байна. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3.5 магнитудаас дээш 194 удаа газар хөдөлсөн аж.

 


Ханх суманд 4.0 магнитуд хүчтэй газар хөдөлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188