• Өнөөдөр 2025-02-06

Даваа гарагаас шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэрэглэнэ

2021-04-21,   620

Шүлснээс коронавирус илрүүлэх шинжилгээний оношлуурыг ирэх даваа гарагаас эхэлж хэрэглэхээр болжээ. Оношлуурыг Халдвар өвчин судлалын үндэсний төв, Зооноз өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон УНТЭ, УХТЭ-ийн лабораторид хуваарилсан байна. 

Тус оношлуур

  • Халдвар авсан эхний өдөр нь вирусийг илрүүлэх боломжтой
  • Одоогоор PCR шинжилгээний хариу дунджаар 5-6 цагт гарч байгаа. Шүлснээс халдвар илрүүлэх оношлуурыг ашиглахад 90 минут л зарцуулна.
  • Коронавирус илрүүлэх PCR шинжилгээний өртөг нь 80 гаруй мянган төгрөг бол шүлснээс халдвар илрүүлэх оношлуур нь үүнээс 2.5 дахин хямд буюу нэг шинжилгээг 35 мянган төгрөгөөр хийх зэрэг давуу талуудтай гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

 


Даваа гарагаас шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэрэглэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188