Урин дулааны улирал эхэлж байгаа энэ үед бүтээн байгуулалтын ажил ид өрнөдөг. Хатуу хөл хорио тогтоосон энэ хугацаанд төрийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдэд хэрхэн үйлчилгээ үзүүлж буй талаар Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбатаас тодрууллаа.
-Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хэрхэн үзүүлж байна вэ?
-Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв нь иргэн, хуулийн этгээдийг хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх боломжгүй байгаа хэдий ч урин дулааны улирал эхэлж хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж буй энэ цаг үед дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд тасралтгүй үзүүлж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулж, иргэн, хуулийн этгээдийн ажлын бүтээмжийг дээшлүүлэх, цаг хугацааг хэмнэх зорилгоор Нийслэлийн нутгийн захиргааны тав, Төрийн өмчит дөрвөн байгууллага иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэн ажиллаж байна.
-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төрийн үйлчилгээг иргэдэд ямар зохион байгуулалтаар хэрхэн хүргэж байна вэ?
-Нэгдүгээрт, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь үндсэн чиг үүргийн гурван үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Үйлчилгээний хүсэлтийг төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем /www.e-mongolia.mn/-ээр дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн хүлээн авч байна. Үйлчилгээний хүсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://road.ub.gov.mn/ сайтад хандан авах боломжтой юм. Даваагаас баасан гарагт ажлын цагаар 11-325385 дугаарын утсаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна. Мөн албан бичиг, өргөдөл гомдол, санал хүсэлтийг Smart office программаар хүлээн авч, шийдвэрлэж байгаа. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн өдрүүдэд төлбөртэй зогсоол, ачилт буулгалтын үйлчилгээ түр зогссон. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өгсөн зөвлөмж, чиглэлийн дагуу авто зам сэтлэх, сүвлэх зөвшөөрлийг дөрөвдүгээр сараас наймдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авч байна.
Хоёрдугаарт, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь үндсэн чиг үүргийн 19 үйлчилгээний хүсэлтийг EGAZAR ухаалаг гар утасны аппликэйшнээр хүлээн авч, шийдвэрлэж байна. Мөн даваагаас баасан гарагт ажлын цагаар 7777-1285 дугаарын утсаар зөвлөгөө, мэдээлэл болон үйлчилгээний хүсэлтийн хариуг өгч байгаа.
Гуравдугаарт, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар иргэн, хуулийн этгээдэд 21 үйлчилгээ үзүүлж байна. Даваагаас баасан гарагт ажлын цагаар 11-311632 дугаарын утсаар зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна фэйсбүүкийн “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” хуудсанд хандаж, чатботоор шаардлагатай мэдээллээ авах боломжтой. Албан бичиг цахим /smartoffice.mn/-аар, шуудангаар үйлчилгээний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж байна.
Дөрөвдүгээрт, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар үндсэн чиг үүргийн 22 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна. Иргэд http://uda.ub.gov.mn/ сайтад хандан, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн даваагаас баасан гарагт ажлын цагаар 11-320461 дугаарын утсаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна. Иргэн, хуулийн этгээдийн үйлчилгээний хүсэлтийг “Монгол шуудан” ХХК-аар дамжуулан хүлээн авч, шийдвэрлэж байгаа.
Тавдугаарт, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар нь барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах үйлчилгээг үзүүлдэг. Иргэн, хуулийн этгээд нь www.standard.ub.gov.mn сайтад хандан “Цахимаар хүлээн авах” гэсэн хэсэгт нэвтэрч, хүсэлтээ зааврын дагуу төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем /www.e-mongolia.mn/-ээр илгээх боломжтой. Мөн фэйсбүүкийн “Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар” хуудсанд хандаж, чатботоор шаардлагатай мэдээллээ шуурхай авч болно. Мөн даваагаас баасан гарагт ажлын цагаар 7011-8010 дугаарын утсаар зөвлөгөө, мэдээлэл өгч байна.
-Тэгвэл төрийн өмчит дөрвөн байгууллага иргэн, хуулийн этгээдэд хэрхэн үйлчилгээ үзүүлж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юү?
-“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК нь техникийн нөхцөл олгох гурван үйлчилгээ үзүүлдэг. Сар бүрийн 1-15-ныг хүртэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр үйлчилгээний хүсэлтийг хүлээн авч, 30-ны дотор комиссын хурлаар шийдвэрлэн, зөвшөөрсөн тохиолдолд хариуг өөрийн байгууллага дээр олгож байна. Мөн иргэн, хуулийн этгээдэд 7004-7005 дугаарын утсаар 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж байна.
Мөн “Улаанбаатар Цахилгаан Түгээх сүлжээ” ТӨХК нь техникийн нөхцөл олгох гурван үйлчилгээ үзүүлдэг. Сар бүрийн 1-15-ныг хүртэл Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр үйлчилгээний хүсэлтийг хүлээн авч, 30-ны дотор комиссын хурлаар шийдвэрлэн, зөвшөөрсөн тохиолдолд хариуг өөрийн байгууллага дээр олгож байна. Түүнчлэн иргэн, хуулийн этгээдэд 7004-7004 дугаарын утсаар 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж байна.
Түүнчлэн “Мэдээлэл, холбоо сүлжээ” ТӨХК нь техникийн нөхцөл, олгох, сунгах дөрвөн үйлчилгээ үзүүлж байна. Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын байрны нэгдүгээр давхарт иргэн, хуулийн этгээдийн материалыг хүлээн авч байгаагаас гадна төрийн үйлчилгээний цахим систем /www.e-mongolia.mn/-ээр үйлчилгээний хүсэлтийг авч, шийдвэрлэж байгаа. Мөн даваагаас баасан гарагт ажлын цагаар 7011-2519 дугаарын утсаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.
Харин Ус Сувгийн Удирдах газар долоон үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бөгөөд үйлчилгээний хүсэлтийг “Монгол шуудан” ХХК-аар дамжуулан хүлээн авч, шийдвэрлэж байна. Иргэн, хуулийн этгээд нь http://usug.ub.gov.mn/ сайтад хандан дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн 70157066, 70157016 утсаар 24 цагийн турш иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэн ажиллаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
| Б.Ууганбат: Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төрийн үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |