• Өнөөдөр 2025-02-07

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байна

2021-04-14,   617

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх коронавирусийн халдвараар өвчилж, ХӨСҮТ-д эмчлүүлж буй талаар өөрийн цахим хуудсаар мэдээлсэн юм. Тэрбээр “Анх дөрөвдүгээр сарын 11-ний өдөр коронавирусийн шинжилгээ өгсөн. Тухайн үед бие тавгүйрхэж, гарны булчин янгинаж өвдсөн. Гэтэл эхний хоёр удаагийн  шижилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарсан. Хэдий шинжилгээний хариу халдваргүй гэж гарсан ч гэртээ өөрийгөө тусгаарласан. Гэсэн ч бие тавгүй хэвээр байсан учир өчигдөр дахин шинжилгээ өгөхөд коронавирусийн халдвартай гэж гарсан. Тиймээс иргэд коронавирусийн халдвартай гэдгээ нууцлах биш ил гаргаж даруй арга хэмжээ авах хэрэгтэй” гэлээ.

 


Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188