• Өнөөдөр 2025-03-31

Иргэд алт олборлох, хайх, бугын эвэр түүх зорилгоор хилийн бүс рүү нэвтэрч байна

2021-04-14,   980

Иргэд алт олборлох, хайх, бугын эвэр түүх зорилгоор хилийн бүс, зурваст нэвтрэх зөрчил нэмэгдэх болжээ. Тодруулбал, хилчид гуравдугаар сарын 29-ээс дөрөвдүгээр сарын 04-ны хооронд Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн 22 иргэн гар аргаар алт олборлох, хайх, бугын эвэр түүх зорилгоор хилийн бүс, зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч хил орчмын дэглэм зөрчсөнийг илрүүлсэн байна. Тухайн зөрчлийг хууль зүйн хүрээнд шийдвэрлэсэн байна.
 
Мөн Баян-Өлгий, Сүхбаатар, Дорнод аймгийн иргэдийн 62 тооны мал улсын хилд тулж, хариулгагүй бэлчээрлэж байсныг илрүүлж, малыг эзэнд нь хүлээлгэн өгснөөр иргэдэд учирч болох 43.4 сая төгрөгийн хохирлоос сэргийлсэн байна.

Иргэд алт олборлох, хайх, бугын эвэр түүх зорилгоор хилийн бүс рүү нэвтэрч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188