• Өнөөдөр 2025-03-31

ЦЕГ: Хөл хорио тогтоосноос хойш гэр бүлийн хүчирхийллийн 429 дуудлага бүртгэгдлээ

2021-04-13,   558

ЦЕГ-аас хөл хорио тогтоосноос хойш үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг танилцуулж байна. 
 
ЦЕГ-ын хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулга “Сүүлийн гурван хоногийн хугацаанд буюу хөл хорио тогтоосноо хойш нийт 495 хүн эрүүлжүүлэгдээд байна. Тухайлбал, эхний өдөр 198, хоёр дахь өдөр 161, гурав дахь өдөр 136 хүн эрүүлжүүлэгдлээ. 
 
Түүнчлэн ахуйн хүрээний архидалт их байгааг дагаад хөл хорионы хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өсөх хандлагатай байна. Тухайлбал, эхний өдөр 107, хоёр дахь өдөр 140, гурав дахь өдөр 182 гээд нийт 429 гэр бүлийн хүчирхийллийн дуудлага бүртгэгдлээ.  Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 32 хувиар өссөн байна” гэлээ. 
 


ЦЕГ: Хөл хорио тогтоосноос хойш гэр бүлийн хүчирхийллийн 429 дуудлага бүртгэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188