Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 671 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 465 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн аж. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг хоёр, нийслэлд нэг хүний амь хохирчээ.
Тухайлбал, Дундовь аймгийн Өндөршил сумын Эргэн шанд гэх газарт сумын төвөөс 40 км, шороон замд Даун маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон. Мөн Завхан аймгийн Идэр сумын Загастай баг Улаан үзүүр гэх газар сумын төвөөс 13 км, асфальтан замд хувийн эзэмшлийн "Hyundai-Porter " маркийн автомашин онхолдож, зорчигч амиа алджээ. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дарь-Эх, Жамсран уулын хойд замд Д жолоочтой "Hyundai-Porter" маркийн автомашин, явган зорчигчийг мөргөж, амийг нь хохироосон байна.
Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай өмсөж оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
| Зам тээврийн ослоор гурван хүн амиа алджээ |
|
Эрүүл мэндийн дэд сайд асан Г.Номин Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллана
2026-04-30 14:47:53
Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-04-30 12:21:25
2026-04-30 08:24:08
ХОВД АЙМГИЙН БУЯНТ СУМАНД "ДОРНЫН ШИМ", "МЕТРО РИ ТРАНС" КОМПАНИ АЛТ УХАХААР ЗЭХЭЖ, НИНЖА НАР ТАЛБАЙГ НЬ СҮЙТГЭЖ ЭХЭЛЖЭЭ
2026-04-30 08:00:34
БҮТЭЭЛҮҮДЭЭРЭЭ "ШУУГИАН ТАРИГЧ"
2026-04-30 07:48:43
ТАНИЛЦ: “НҮҮРСЧИД”-ИЙН ҮҮР БУЮУ “ЦАГААН ХАД”-НЫ ЦААД ЭЗЭД
2026-04-30 07:39:45
“Ulaanbaatar Amazons” баг “FIBA 3x3 Chengdu Women's Series”-д өрсөлдөнө
2026-04-30 07:10:00
М.МӨНХБАТ: ТЕАТРЫН ЭХ ОРОН ОХУ-Д ТҮҮХИЙН ОНДООШЛОО ТОЛИЛУУЛЖ, “МӨНГӨН СЭЛЭМ” ШАГНАЛ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-04-30 07:00:00
2026-04-30 07:00:00
А.УУГАНБИЛЭГ: Боомилж нас барсан цэрэгт албанаас шалтгаалах зүйл тогтоогдоогүй
2026-04-29 17:34:05
Д.МӨНХХУЯГ: Т.Даваадалайг Туулын хурдны замын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийг хамаарал бүхий этгээдийнхээ данс руу шилжүүлж, мөнгө угаасан хэргээр шалгаж байна
2026-04-29 14:00:44
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд ашиглалтад орно
2026-04-29 12:54:05
ӨСВӨР ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХОРТ ЗУРШЛААС СЭРГИЙЛЭХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-04-29 12:40:29
Г.Төрболд элсний наадмаас хүрэл медаль авлаа
2026-04-29 11:42:49
З.Болортунгалаг элсний наадмаас мөнгөн медаль хүртэв
2026-04-29 11:22:01
Өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
2026-04-29 09:28:40
СЭХҮҮН БАЯРАА, СЭТГЭЛ ЗӨӨЛӨН Н.БАДРАЛ
2026-04-29 08:58:45
“Хангардь” клуб улсын аваргаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2026-04-29 07:45:49
Жүдо бөхийн залуучуудын улсын аварга эхэллээ
2026-04-29 07:10:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-04-29 07:00:30
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС Г.ЁНДОН ЯВЖ, Б.ЦЭНГЭЛ ИРЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ
2026-04-29 07:00:00
ХОТЫН ЗОДООНД Х.НЯМБААТАР ДИЙЛЭХ ҮҮ, А.БАЯР ЯЛАХ УУ
2026-04-29 07:00:00
2026-04-29 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН КЁКҮШЮҮЗАН БАТБАЯРЫН “ARTSAT LUXURY VILLAGE” “GREEN HILL” “ARTSAT TOWN”
2026-04-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |