• Өнөөдөр 2025-03-28

ДУУЧИН Б.БАТЧУЛУУН: Олон нийтийн сүлжээгээр ярих, ярихгүй зүйл байна гэдгийг анзаарч, сургамж авсан

2021-04-11,   1653

Дуучин С.Сэрчмаа, "Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулуун буюу Баачка нарын онигоо ярьсан бичлэг цахим орчинд цацагдаад буй. Тодруулбал, тэдний лайв хийх үеэрээ ярьсан онигоо нь ёс бус агуулгатай бөгөөд садар самууныг сурталчилсан, хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй байна хэмээн олон нийт үзэж байгаа юм.
 
Энэ талаар  дуучин Б.Батчулуун байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Дуучин С.Сэрчмаагийн нэвтрүүлэгт орчихоод хот орох ажилтай учир Сээлийгийн машинд дайгдаад Яармагаас хот хүртэл зургаан цаг гаран түгжирсэн юм. Тэр хооронд лайв хийгээд хэсэг онигоо ярив. Би ч дотроо санаа зовжил байлаа. "Арай л хүндхэн онигоо ярьчихсан юм уу даа гээд". Уг нь ч хот тэр чигтээ түгжрээд бухимдалтай байхад нь хөгжөөе гэсэн санаатай байсан юм. Даанч хужир нь ихдээд түмэн олныг дэндүү бухимдуулчихлаа.
Олон нийтийн сүлжээгээр болох болохгүй зүйл ярьсан нь миний түмэн буруу.
Та бүгдийг энэ өвчин зовлонтой, сэтгэл санаа хүнд байхад нь  нэмэр болохын оронд нэрмээс болж стрессдүүлсэндээ томоос том хүлцэл өчье. +18 онигоог хүн бүхэн л дор бүрнээ ярьдаг байх. Гол нь олон нийтийн сүлжээгээр ярих ч юм байна, ярихгүй ч юм байна гэдгийг хүмүүс анзаарч, сургамж авсан биз ээ. Надад бол томоос том сургамж боллоо. Харин С.Сэрчмаад ямар ч буруу байхгүй шүү! Би л гэж нэг шаврын хаалт машинд нь үсэрч суугаад садар самуун онигоо яриад Сээлийгээ хөлдөө чирчихлээ. Инээд муутай л даа Сэрчмаа. Байнга л инээж явдаг хүн. Харин хазайсан дээр нь гэгчээр Капитрон банк, яруу найрагч Шүүдэрцэцэг, хийлч Байгалаа, дуучин Ариунаа болон нүүр буруулж буй бүх хүнд хэлэхэд онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй шүү дээ. Бүү туйлшрал гэж хэлье дээ" гэжээ.

ДУУЧИН Б.БАТЧУЛУУН: Олон нийтийн сүлжээгээр ярих, ярихгүй зүйл байна гэдгийг анзаарч, сургамж авсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-12 20:54:57
    Тулгаа: Урлагынхан гэж зүгээр архичид л байдаг шдээ энд тэнд очид архидсан пизданууд худлаа пиздакууд. энд тэнд зүгээр нэг согтсон согтуу пиздакууд л байдаг шдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-12 14:16:30
    Зочин: Буруугаа хулээчихлээ, уучилж болох боловуу, яадаг бол.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-11 16:41:35
    Х: Толгойныхоо хэмжээг мэдэв үү чи? Чиний бүх СД-г устганаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-11 12:50:24
    Зочин: Чацга Сэрчмаа Янаг Ваачка нэртэй болсноо мэдэж ав.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-11 12:31:22
    Дорж: Олон нийтийн сүлжээгээр ийм зүйл огт ярьж нөгөөх нь инээж дэмжиж болохгүй.мэдлэг боловсролдоо анхаар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-11 12:29:42
    Дорж: Олон нийтийн сүлжээгээр ийм зүйл ярьж огт болохгүй.мэдлэг боловсролдоо анхаар
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188