• Өнөөдөр 2025-02-07

Гадаад дахь иргэд 300 мянган төгрөгөө Е-barimt системд холбогдож авна

2021-04-09,   927

Засгийн газар ээлжит бус хуралдаанаар цар тахлын хөл хорионы үеэр Монгол Улсын иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү тусламжийг хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн эзэмшиж буй дотоодын банкин дахь дансаар дамжуулан өгөх талаар ГХЯ мэдээллээ. Тусламжийн мөнгийг дараах байдлаар олгохыг мэдэгдлээ. Үүнд:

  • Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэн цахим төлбөрийн баримтын систем болох www.ebarimt.mn-д /апп болон портал/ бүртгэлтэй бол дотоодын банкны өөрийн дансаа холбоно. Ингэснээр тухайн иргэний и-баримтад бүртгэлтэй дотоодын банкны хувийн данс руу тусламжийн мөнгийг шилжүүлнэ.
  • Хэрэв EBarimt-д бүртгэлгүй бол www.ebarimt.mn сайтаар эсвэл аппликейшнийг татан авч, шинээр бүртгэл үүсгэн дотоодын буюу Монгол Улсын банкан дахь хувийн дансаа холбох юм. Ингэснээр уг системд бүртгэлтэй иргэний хувийн данс руу тусламжийн мөнгийг шилжүүлэх аж.

 


Гадаад дахь иргэд 300 мянган төгрөгөө Е-barimt системд холбогдож авна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-10 12:22:07
    Зочин: НӨАТ-ийн 1-р улирлын урамшуулал хэзээ орох бол,,
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188