• Өнөөдөр 2025-03-28

Хүчит шонхор захын орчимд замын хөдөлгөөний ачаалал нэмэгджээ

2021-04-09,   425

Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж буйтаа холбоотой Улаанбаатар хотод маргаашаас эхлэн 15 хоног хатуу хорио тогтооно. Иймд хэрэгцээт бүтээгдэхүүнүүдээ авах иргэдийн хөдөлгөөн зах, худалдааны төвүүд болон ойр орчимд нь ачаалал үүсгэж байна.
 
Тухайлбал, Хүчит шонхор худалдааны төв болон ойр орчмын зогсоол талбай дүүрсэн, тухайн худалдааны төвийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн маш их байна. 
 
Иргэдийн нягтрал, бөөгнөрөл үүсэж, халдвар хамгааллын дүрэм, журам алдагдаж байгаа тул аль болох худалдааны төвийг зорихгүй байхад анхаарна уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Хүчит шонхор захын орчимд замын хөдөлгөөний ачаалал нэмэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188