Өнгөрсөн сарын 14-нд болсон хүчтэй шуурганы улмаас Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Айраг, Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт ургамлын үндэс сийчигдэж, элсэнд хучигдан малын идэш үгүй болж, айлын хашаа хороог малтай нь хамт элсээр шуурч дарсан нөхцөл үүсчээ. Тухайн үед салхины хүч 24 м/сек-ээс хэтэрсэн байна. Хүчтэй шуурганы улмаас 10 сумын 500 өрхийн 139513 толгой мал уруудаж, 133282 толгой малыг нь олсон аж.
Үүнээс том малын зүй бус хорогдлоор таван сумын 253 өрхийн зургаан тэмээ, найман адуу, 27 үхэр, 1342 хонь, ямаа нийт 1450 бүгд 2833 толгой мал хорогдсон байна. Одоогоор нийт 6231 толгой мал олдоогүй байгаа юм.
| Дорноговь аймагт хүчтэй шуурганы улмаас 2833 толгой мал хорогджээ |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |