• Өнөөдөр 2025-03-21

ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн даргаас Ч.Номинг чөлөөллөө

2021-04-06,   421

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Номин хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын сонгуульт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжлээ.
 
Хуралд оролцсон гишүүд Ч.Номинг Соёлын сайдаар томилогдож Төрийн албанд ажиллах болсонтой холбоотойгоор ХМЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд даргын үүргээс чөлөөлөх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн юм. Тиймээс ХМЗ-ийн дүрмийн 7.10, 7.16.5, үйл ажиллагааны журмын 2.2 дахь заалтын дагуу УЗ-ийн дараагийн даргыг сонгох хүртэлх хугацаанд Удирдах зөвлөлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр дэд дарга У.Тамирыг сонгоод байна.

ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн даргаас Ч.Номинг чөлөөллөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188