Өнгөрсөн долоо хоногийн ажлын сүүлийн өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийтийн тээврийн салбарын ажилтай танилцлаа. Гэвч тэрбээр газар нь хууль бусаар зарагдсан гэх хэл ам дагуулаад байгаа Автобус гуравдугаар баазаар очсонгүй. Мэдээж, тухайн газрын ажилчдын эсэргүүцэлээс Ерөнхий сайд зугтсан байх.
Тус байгууллагын газрыг өнгөрсөн оны зургаадугаар сард УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хамаарал бүхий компани 20.2 тэрбум төгрөгөөр дуудлага худалдаагаар авсан гэдэг. Газар нь зарагдаад тухайн байгууллагын ажилчид автобустайгаа байрнаасаа хөөгдөж очих газаргүй болчихоод байгаа. Газрыг нь авсан компани гражнаас нь эхлээд буулгаад эхэлчихсэн нөхцөл байдлаас Ерөнхий сайд зугтах аргагүй биз.

Дуудлага худалдаа шударга явагдсан уу гэдэг нь олон эргэлзээ төрүүлдэг. Яг сонгуулийн үетэй давхацсан. Тухайн үеийн Хотын дарга С.Амарсайхан байсан ч УИХ-д нэр дэвшиж байсан учир Нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хотыг удирдаж байв. Автобус гуравдугаар баазын даргаар тухайн үеийн НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон гэх залуу байсан. Байгууллагынх нь газар дуудлага худалдаанд орж орох оронгүй болж байхад Цолмон дарга ус балгасан мэт дуугүй байсан. Тухайн үед үүнийг эсэргүүцсэн ажилчдынхаа хэл амыг ч тэр нам дарсан гэдэг.
Харин одоо тэрбээр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байна. Энэ хардах зүйл биш гэж үү. Дуудлага худалдаатай холбоотой тухайн үед хотыг удирдаж байсан Ж.Батбаясгалан, Автобус гуравдугаар баазын дарга Б.Цолмон нарыг хэн шалгах вэ.
Газар нь зарагдсан байж. Тахилтад баригдаж байгаа шинэ бааз ашиглалтад ортол байгууллагынхаа ажилчдыг автобустай нь гудамжинд гаргахгүй байх гэрээ тохиролцоог Б.Цолмон дарга яагаад хийгээгүй вэ. Мөн тус бааз Б.Цолмон даргын үед хамгийн их өрөнд орсон нь ямар шалтгаантай вэ. Баазын газрыг 20.2 тэрбумаар зараад Тахилтад 23 тэрбум төгрөгөөр шинэ ажил эхлүүлсэн нь зөв төлөвлөлт, зөв дуудлага худалдаа мөн үү. Ингэх нь хэнд ашигтай байсан бэ. Шинээр барьж буй баазын барилгын ажил 20-30 хувьтай явагдаж байхад газар зарсан 20.2 тэрбум төгрөг нь нийслэлийн данс руу ороод зарцуулагдаад дууссан.

Өнөөдөр тус байгууллага цалингаа тавьж чадахгүй хэмжээд хүрч ажилчдынхаа цөөнгүй хувийг сул зогсолт хийжээ.Байгууллага нь газаргүй болж байхад чимээгүй суусан, санхүүгийн чадамжгүй байхад өөр дээрээ цалин нэмж авч байсан Б.Цолмон дарга ямар гавьяа байгуулаад НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байгааг тайлбарлах хүн хэн бол. Тэрбээр ажлаас нь үндэслэлгүй халсан гэж Хотын дарга Д.Сумьяабазарыг шүүхэд өгчээ. Түүнд автобус гуравдугаар сард баазад дуусгаж амжаагүй ямар ажил байсан юм бол. Б.Цолмон даргатай холбоотой дараагийн мэдээ мэдээллийг холбогдох баримттайгаар бид эргэн мэдээлэх болно.
| Автобус III баазын дарга асан Б.Цолмонгийн балгаас болж Ерөнхий сайд “түгшүүр” авав уу |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |