Дорнод аймгийн Онцгой комисс өчигдөр шуурхай хуралдаж, Сүхбаатар аймгаас хулгайн замаар Цагаан-Овоо суманд очсон иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээллээ. Тодруулбал, коронавирусийн халдвартай нь батлагдсан Өмнөговь аймгийн харьяат иргэн А нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд Дорнод аймагт очжээ. Тэрбээр Сэргэлэн, Баяндун сумдад хурдан морь сонирхсон гэх өгүүлэмжтэй байгаа бөгөөд Цагаан-Овоо сумын шатахуун түгээх станцаар үйлчлүүлж байх үедээ саатуулагдаж, тусгаарлагдсан байна.
Иргэн А нь батлагдаагүй зам маршрут /хулгайн зам/-аар зөвшөөрөлгүй нэвтэрснийг тогтоосон бөгөөд аймгийн Онцгой комиссын дэргэдэх Тандалт судалгаа хариу арга хэмжээний баг ойрын болон дам хавьтлыг тогтоохоор ажиллаж байгаа юм.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Дорнод аймгийг "Шар түвшин"-д, Сэргэлэн, Баяндун, Цагаан-Овоо сумдыг "Улаан түвшин"-д шилжүүлж, долоо хоногийн хугацаанд Чойбалсан хотоос гарах, орох хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаад байна.
| Хулгайн замаар Дорнод аймагт очсон иргэнээс коронавирус илэрч, тус аймаг шар түвшинд шилжлээ |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |