• Өнөөдөр 2025-02-07

Зам тээврийн ослоор нэг иргэн амиа алджээ

2021-04-02,   432

Тээврийн цагдаагийн албанд ажлын өдрүүдэд 815 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс тээврийн ослын шинжтэй 553 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь хохирчээ. Тухайлбал, гуравдугаар сарын 30-ны өдрийн 1:00 цагийн орчимд Дорноговь аймгийн Айраг сум  I баг Хавцлын худаг гэх газар шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 202 зөрчил илрүүлсний 152 нийслэлд, 50 орон нутагт тус бүр бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 


Зам тээврийн ослоор нэг иргэн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188