• Өнөөдөр 2025-02-07

Маргаашнаас ААН-ийн үйл ажиллагааг хязгаарлана

2021-04-02,   462

Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 3-18-нд гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг ахиулахгүй байх шийдвэр гаргасан. Гэхдээ зарим салбар, ААН-ийн үйл ажиллагааг хязгаарлахаар болсон.

Тус хугацаанд ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй

  • Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх
  • Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах   
  • Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/
  • Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах  30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй/
  • Дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах
  • Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох
  • Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.

Тодорхой зохицуулалт хийх зорилгоор:

  • Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх
  • 60-аас дээш настай ахмадуудыг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг сануулах, халдвар авахаас сэргийлэх, дархлаажуулах
  • Хөршийн холбоо,  иргэдийн сайн дурын ажлыг идэвхижүүлэх
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага нийт ажилтан, албан хаагчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулах
  • Барилга, бүтээн байгуулалтад ажиллаж байгаа хүмүүс  нэг дор таваас дээш бөөгнөрөхгүй байх, хүн хоорондын зайгаа баримтлах 
  • Хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг сахиулах Ажлын хэсэг байгуулах

Тандалт судалгаа, дархлаажуулалтыг эрчимжүүлэх хүрээнд:

  • Ойрын хавьтлыг олж тогтоох тандалт судалгааг эрчимжүүлэх
  • Гэрээр долоо хоног тусгаарлагдах иргэдэд гарын авлага+гэрийн эмчилгээний багц /эм, халууны шил, витамин, гар ариутгагч зэрэг/ хүргэх
  • Гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтыг долоо хоног болгох, ингэхдээ 3, 5 дахь өдөр нь ПСР-ын шинжилгээ авч сөрөг гарсан тохиолдолд гаргах, гэрээр ажиглахыг болих 
  • Тусгаарлах байранд эмчлүүлж эдгэрч гарсан иргэдийг долоо хоног гэрээр ажиглахыг цуцлах
  • Орон гэргүй, асрамж шаардлагатай иргэд, хорих ангид хүмүүжигч, түр саатуулах байранд саатуулагдсан иргэдийг дархлаажуулалтад хамруулах
  •  Тавдугаар сарын 1-нээс өмнө нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулах
  • Дөрөвдүгээр сарын 5-наас орон нутгийн зорилтот бүлгийг /эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, хил гаалийн ажилтан, албан хаагчид/ дархлаажуулах
  •  Долдугаар сарын 1-н гэхэд орон нутгийн иргэдийг дархлаажуулж дуусгахаар төлөвлөж байна.

 


Маргаашнаас ААН-ийн үйл ажиллагааг хязгаарлана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188