Хуульчдын холбооны 20 өмгөөлөгч Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр шаардлага хүргүүллээ.
Энэ үеэр хуульч, өмгөөлөгч Э.Ганхөлөг “Монголын хуульчдын холбоо болон Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчдөд хамтран ажиллах санал хүргүүлж байна. Хуульчдын зарим үйлдэл дээр улс төрийн зорилгоор гүйцэтгэх ажиллагаа явуулж, нийтэд түгээн, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээс нь өмнө олон нийтэд түгээж, хууль зүйн салбарыг нийтэд нь харлуулсан үйл ажиллагаа болж байна. Шүүх эрх мэдлийг бүхэлд нь харлуулж, иргэдийн итгэлийг алдагдуулж, хууль хүчний байгууллагыг харлуулсан энэ үйлдлийг зүгээр хараад сууж болохгүй. Хуульт ёсыг бэхжүүлэхэд хуульчдын оролцоо чухал. Энэ шаардлагын хүрээнд дөрөвдүгээр сарын 5-нд нийт хуульчдын дунд цахим хэлэлцүүлэг зохион байгуулж, хамтран ажиллах саналыг дээрх холбоодод хүргүүлж байна” гэлээ.
| Э.Ганхөлөг: Хуульчид дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |