• Өнөөдөр 2025-03-20

Рио Тинто компанийн Монгол дахь захирлаар Х.Амаржаргалыг томилжээ

2021-03-30,   607

"Рио Тинто Монгол" компанийн захирлаар  Х.Амаржаргалыг томилсон байна. 
 
Х.Амаржаргал нь Их Британийн Дандигийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. “Рио Тинто”-гийн Лондон дахь оффист Азийн бүсийн бизнес хөгжлийн мэргэжилтнээр ажиллаж байгаад “Оюутолгой” компанид ирсэн бөгөөд “Рио Тинто” ХХК-ийн Монгол дахь салбарын Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байжээ.
 
Тэрбээр бизнесийн эрхзүй, олон улсын эрхзүйгээр мэргэшсэн хуульчаар ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд стратеги, арилжаа, гадаад харилцаа, бодлогын чиглэлээр 20 жил ажилласан туршлагатай.

Рио Тинто компанийн Монгол дахь захирлаар Х.Амаржаргалыг томилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188