Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Тэмээт багийн Хөх толгой гэдэг газраас малчин Б нь гуравдугаар сарын 26-ны өдрийн 11:00 цагийн орчимд малаа хариулж яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг гуравдугаар сарын 28-ны өдрийн 15:55 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, цагдаагийн хэсгийн алба хаагчид, ЗДТГ-ын ажилтнуудын хамтаар 40 настай, эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг гэрээс нь урд зүгт Цагаан гол гэдэг газар хүртэл 10 километрт эхлүүлжээ. Мөн Байдрагийн гүүр гэдэг газар хүртэл 20 км-т явганаар болон автомашинтайгаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрлийн ажиллагааг зогсоожээ. Өнөөдөр буюу гуравдугаар сарын.29-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
| 40 настай эрэгтэй, малдаа яваад сураггүй алга болжээ |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |