Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний нэг хэсэг ажлын байрыг дэмжих хүрээнд одоогоор 1022 иргэн, 186 аж ахуйн нэгжид 75,3 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Ажлын байрыг дэмжих зээлийн тухайд 30 хувь нь дахин зээл, 70 хувь шинээр олгох зээлийн санхүүжилт байхаар төлөвлөсөн бол статистик мэдээллээр, 74,4 тэрбум төгрөг буюу 99 хувийг нь шинээр, 1 тэрбум төгрөг буюу 1 хувьд нь дахин санхүүжилт олгожээ.
Энэ сарын 24-ны байдлаар нийт 30 665 зээлдэгчээс 4,2 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн аж. Судалгаанд байгаа 7078, судлаагүй, хүлээгдэж буй 22900, татгалзсан 650 хүсэлт байв. Мөн өдрийн байдлаар “Хаан банк” 605 зээлдэгчид 46,2, “Төрийн банк” 554 зээлдэгчид 23,6, “Голомт” банк 17 зээлдэгчид 4,2, “Хас” банк 30 зээлдэгчид нэг тэрбум, “Капитрон” банк хоёр зээлдэгчид нэг зуун сая төгрөг олгожээ.
Банкууд 650 зээлдэгчийн 141,4 тэрбум, 451 аж ахуйн нэгжийн 126,6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтэд татгалзсан хариу өгсөн. Ийнхүү татгалзсан шалтгаан нь онлайнаар зээлийн хүсэлт илгээсэн ч харилцагчтай банк нь эргээд холбогдоход чадаагүй, зориулалтын дагуу хүсэлтээ гаргаагүй, өргөдөл буруу бичсэн, банкны шаардлага хангаагүй, зээлийн судалгаа дутаа, зээлийн муу түүхтэй байв. Аж ахуйн нэгжийн тухайд ажил эрхэлсэн хугацааны журам, өр авлагын харьцааны шаардлага хангаагүй, зээлийн эрсдэлийн үнэлгээ муу, зээл олгох мэдээлэл, бичиг баримт хангалтгүй шалтгаантай аж.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр нөхцөл байдалтай “Хаан” банкны салбарт очиж танилцсаны дараа төв банканд уулзалт хийв. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Ажлын байрыг дэмжих зээл олгоод хоёр долоо хонолоо. Зээл олголт хэвийн байгаа. Муу зээлийг жагсаалтаас хасах тухайд зээлийн зөрчлийн судалгаа хийж байна. Тодорхой шийдвэр гаргах боломжтой. Төв банк арван их наядын төлөвлөгөө хэрэгжүүлснээс хойш ипотекийн 126 тэрбум, репо санхүүжилтээр 168 тэрбум төгрөгийн зээл гаргасан"-ыг мэдээллээ.
Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнэ: “Цар тахлаас үүдэн төв банканд 7,9 их наяд төгрөг түгжигдсэн, төсөв 23 орчим хувиар тасарсан, арга хэмжээ авахгүй бол 120-130 орчим мянган ажлын байр алдах, эдийн засаг -6 хувийн агшилттай нөхцөл байдалд хамтарч ажиллах гарааны цэгээ тодорхойлж байсан. Өнгөрсөн 21 хоногт 75,3 тэрбум төгрөгийг 1208 зээлдэгчид өгсөн нь чамлахаагүй үр дүн. Шинэ зээл илүү олгож байгаа нь сайн мэдээ. Зах зээлийн эрэлтэд нийцсэн багц гэдэг нь харагдаж байна” хэмээн онцлов.
| Мянга гаруй зээлдэгчид 75,3 тэрбум төгрөгийн зээл олгоод байна |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |